Элсэлтийн ерөнхий шалгалт улс орон даяар энэ сарын 17-20-ны өдрүүдэд явагдана. Энэ дагуу ЭЕШ-ыг зохион байгуулах шалгалтын төвүүдийг эцэслэн тогтоожээ. Тодруулбал, нийслэлд шалгалтын арван төв ажиллах бол орон нутаг тус бүрт нэг төв ажиллах аж.
Улаанбаатар хотод байгаа 10 төвд 2, 24, 28,45, 48, 52,84 -р сургууль болон Монголын үндэсний их сургуульд зохион байгуулахаар төлөвлөсөн бол өмнөх оны төгсөгчид тав болон 23-р сургуулиудад ЭЕШ өгнө.
Мөн орон нутагт шалгалт авах сургуулиудын тов ч мөн адил гарсан байна. Архангай аймагт "Хүмүүн" цогцолбор сургуульд, Баян-Өлгий аймагт 3-р сургуульд, Баянхонгор аймагт "Номгон" цогцолбор сургуульд, Дархан-Уул аймагт "Оюуны ирээдүй", Дундговь аймагт "Эрдмийн далай" цогцолбор сургуульд, Завханд МУИС-ийн харьяа Эдийн засгийн сургуульд, Орхон аймагт 4-р сургуульд, Хөвсгөл аймагт "Ирээдүй 21-р зуун" сургуульд, Багануур "Гүнгалуутай" цогцолбор сургуульд өгөх бол бусад аймгуудад аймгийн төвийн 1-р сургуульд ЭЕШ өгөх тов гарчээ.
Э.АРИУН
Зочин 2019-06-03 202.9.43.66
Одооны шалгалт гэж юу бдгн болдо сурч бга оюутнуудыг харж бхад нэг ангид ганцхан л мундаг хүн бхын бусад нь цаг өнгөрөөж хоног төөрүүлж яваа амьтад шиг л бдг гэж сонссон яана да монголын ирээдүй!!!
Зочин 2019-06-03 202.126.88.135
МҮИС-ийн луйвар булхайг дэмжихээ болиоч. Олон хүүхдийг хуурч амьдралаар нь тоглож байна шүү дээ. МҮИС-ийг шууд хаах хэрэгтэй