Жил ирэх тусам “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тэмдэглэх цар хүрээ өргөжсөөр байгаа билээ. Энэ жилийн хувьд Худалдаа хөгжлийн банкнаас 6-р сарын 2-ны өдөр Сүхбаатарын талбайд нийт хүүхэд, багачууд, өсвөр үеийнхэнд зориулан “Хадгаламжтай маамуу” хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгуулсан юм.
Хамгийн олон гэнэтийн бэлэгтэй, супер сугалаатай хүүхдийн баярт 30 мянга орчим хүүхэд, эцэг эхийн хамт хүрэлцэн ирж олон, олон бэлгийн эзэд болж, адал явдлаар дүүрэн Хүүхдийн баяр болж өндөрлөлөө.
Хадгаламжтай Маамуу хүүхдийн баярын арга хэмжээнд хүрэлцэн ирсэн хүүхэд бүрд хөнгөн зууш, зайрмаг, ус ундаа, чихэр үнэгүй өгч байсан ба 11 төрлийн тоглоом, урлагийн тоглолтууд, үзвэр үйлчилгээ гээд Хүүхдэд зориулсан бүх зүйлс үнэ төлбөргүй байлаа.
Мөн хүүхдүүдийн нүд болон амны хөндий эрүүл ахуй, шүдний үзлэг оношилгоог төлбөргүй хийж өгч байв.
Арга хэмжээний хамгийн том гэнэтийн бэлэг нь хүрэлцэн ирсэн хүүхдүүд болон ХХБанкны нийт хүүхдийн хадгаламж эзэмшигч хүүхдүүд дундаас 3 хүүхэд гэр бүлийн хамтаар Макао – Хонгконг – Диснейланд аялах эрх, 9 хүүхэд 1 сая төгрөгийн Маамуу хүүхдийн хадгаламжийн эзэд болсон явдал байлаа.
Мөн аав, ээжүүд, хүүхдүүдийн дунд 4 удаагийн хөгжөөнт тэмцээн зохион байгуулж, нийт ирсэн хүүхдүүдийн алга ташилтаар тэмцээний шилдэг оролцогчдыг шалгаруулан 4 унадаг дугуй, 4 ховербоард буюу электрон явагч, 4 скүүтэр бэлэг болгон өглөө.
Тухайн өдөр Худалдаа хөгжлийн банк нийт хүүхэд, багачууд, өсвөр үеийнхэндээ зориулсан бүтэн 6 цагийн урлагийн тоглолтыг үзүүллээ.
Хүүхэлдэйн театр жүжигчилсэн тоглолт;
Үндэсний циркийн гайхалтай үзүүлбэрүүд;
Аамий Таамийгийн үзүүлбэр;
Хүүхэлдэйн баатруудын үзүүлбэр;
Дуучин Ука;
Дуучин Баярцэнгэл;
Дуучин Наки;
Реппер TseTse;
Дуучин Зоригт, Хишигдалай;
Wasabies хамтлаг;
Mayband хамтлаг;
Aim4r продакшн;
Saway хамтлаг.
Худалдаа хөгжлийн банк Монгол хүүхэд бүрийн инээд хөөр, баяр баясал, боловсрол, эрүүл мэндэд чиглэсэн олон төсөл хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлсээр ирсэн. Энэ удаагийн Хадгаламжтай Маамуу хүүхдийн баярын арга хэмжээ нь олон нийтийг хамарсан маш том арга хэмжээ байлаа. Илүү олон бяцхан үрс баярлаасай хэмээн хүсэж, зохион байгуулсан энэхүү баяр маань нийт хүүхэд багачуудыг баяр хөөр, аз жаргалаар дүүрэн дурсамжтай нэгэн өдөр байсан гэдэгт итгэлтэй байна.
Хүүхдэд ээлтэй банк
Худалдаа хөгжлийн банк
ХХБанкны сошиалд нэгдээрэй.