З.Энхболд Ц.Очийг “олив”

Хуучирсан мэдээ: 2019.06.03-нд нийтлэгдсэн

З.Энхболд Ц.Очийг “олив”

З.Энхболд Ц.Очийг “олив”

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул шинээр нэр дэвшигчийг тодруулах сунгаа эхэлж, 13 хүн албан ёсоор нэрээ дэвшүүлээд байгаа. Тэдэн дундаас Ц.Очийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “олзлон” “Шүүхэд хураагдсан машин унаж давхидаг Ц.Оч хүртэл нэр дэвшиж” гэж цахим хуудсаараа дамжуулан жиргэсэн нь олон нийтийн анхаарлыг татаад байна.

Төрд алба хашдаг эрхмүүд албаны машинаар амин хувийн ажлаа амжуулж ёс зүйгүй аашилж байгаа тул албаны машинд наалт нааж тэмдэгжүүлсэн ч зарим албан тушаалтанд үйлчлээгүй.

Шүүх байгууллагад ч мөн тэдний нэгэн адил “цайрсан” нөхөр байдаг бололтой, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын жиргэснээр эл асуудал ил боллоо.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж