Туркийн Истамбул хотын Бейолглу дүүрэгт ажиллаж амьдардаг Монгол хос хоорондоо маргалдаж улмаар нэгнээ хутгалж хөнөөсөн талаар Туркийн хэвлэлүүд мэдээллээ. Энэхүү хэрэг өчигдөр /2019.06.02/ орон нутгийн цагаар 20.00 цагийн орчимд үйлдэгджээ.
Хүмүүсийн маргалдах чимээ гарч, улмаар эмэгтэй хүн хашгирах чимээг сонссон хөршүүд нь тэр даруй цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байна. Харамсалтай нь, хутганы шарх авсны улмаас эхнэр нь нас барж, харин нөхөр нь эмнэлэгт хүргэгдсэн байна.
Тэд гурван долоо хоногийн өмнөөс уг байрыг түрээсэлж эхэлсэн бөгөөд анх тавуулаа уг байранд амьдардаг байсан гэнэ. Амиа алдсан эмэгтэй болох 34 настай Ц.С түүний нөхөр 42 настай М.Т нар тус хотын оёдлын үйлдвэрт ажилладаг байсан аж. Гэрчүүдийн мэдүүлснээр хэд хоногийн өмнө нөхөр нь ажил дээрээ эхнэрээ өөр эрэгтэй рүү харлаа гэж хардаж хоорондоо маргалдаж байсан гэнэ. Цагдаа нар мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байна.
Эх сурвалж: www.dailymotion.com
Холбоотой мэдээ