“Алтан дорнод Монгол” ХХК нөхөн сэргээлт хийхгүй байна гэв | News.MN

“Алтан дорнод Монгол” ХХК нөхөн сэргээлт хийхгүй байна гэв

“Алтан дорнод Монгол” ХХК нөхөн сэргээлт хийхгүй байна гэв

“Алтан дорнод Монгол”  ХХК  нөхөн сэргээлт хийхгүй байна гэв

Архангай аймгийн Цэнхэр сумын иргэдийн төлөөлөл өнөөдөр /2019.06.03/ мэдээлэл хийж Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүсэлт гаргаж буйгаа мэдэгдлээ.

Архангай аймгийн Цэнхэр суманд “Алтан дорнод Монгол” ХХК 2010 оноос эхлэн үйл ажиллагаа эрхэлсэн ч талбайдаа нөхөн сэргээлт хийлгүй өдийг хүрчээ.

Нутгийн иргэдийн байгаль орчны зөвлөх экологич Д.Туяа “Алтан Дорнод Монгол” ХХК 10 гаруй жилийн өмнөөс уул уурхайн үйл ажиллагаа явуулсан ч нөхөн сэргээлт хийгээгүй. Энэ талаар орон нутгийн удирдлагаас тодруулахад хууль хяналтын байгууллага шалгаж байгаа гэдэг.  Мөрдөн байцаах албанаас шалгаж, 2010 онд байгаль орчны хохирлыг тогтоож олон тэрбумын нөхөн төлбөр тавьсан ч өнөөг хүртэл төлөөгүй. “Алтан дорнод Монгол”  ХХК 2450 га газрын тусгай зөвшөөрөлтэй. Одоогоор 800 га газрыг ашиглаж, заримыг нь худалдсан” гэлээ.

Нутгийн иргэн  Л.Батсайхан “Нутгийн иргэд ундны усаа 14 км газрыг туулж авдаг. Энэ ус нь эрүүл ахуйн шаардлага хангасан эсэх нь эргэлзээтэй. “Алтан дорнод Монгол” ХХК үйл ажиллагаа явуулж эхлэхээс өмнө 14 булаг шанд тунгалаг устай байсан. Хүн малгүй усалдаг байлаа. Гэтэл одоо бохирдож, шар ус урсдаг болсон” хэмээн байгаль орчинд учирсан хор хохирлыг ярилаа.

Тэд байгаль орчныг нөхөн сэргээх ёстой гэдэг шаардлага тавьж, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг энэ асуудалд анхаарлаа хандуулахыг хүсэхээр болжээ.

Б. Номинчимэг

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж