ЦУОШГ: Нутгийн зүүн хэсгээр бороотой, сэрүүхэн байна

Хуучирсан мэдээ: 2019.06.03-нд нийтлэгдсэн

ЦУОШГ: Нутгийн зүүн хэсгээр бороотой, сэрүүхэн байна

ЦУОШГ: Нутгийн зүүн хэсгээр бороотой, сэрүүхэн байна

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2019 оны зургаадугаар сарын 3-10-ныг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг хүргэж байна.


БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: 5-нд нутгийн зүүн, 8-нд нутгийн баруун хэсгээр бороо орно. Салхи 7, 8, 9-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурах юм. Агаарын температур Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 17-22 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: 4, 5-нд нутгийн хойд, 6-нд нутгийн зүүн хэсгээр, 9-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орно. Салхи 5, 6, 9-нд зарим газраар секундэд 13-15 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. 4, 5, 6-нд Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна. Бусад хугацаанд Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: 4-нд ихэнх нутгаар, 5-нд нутгийн хойд, 6-нд нутгийн баруун, 7-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи ихэнх хугацаанд зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Агаарын температур хугацааны эхээр сэрүүхэн шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-21 градус, хугацааны сүүлээр дулаарч шөнөдөө 5-10 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: 6-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи 5, 6, 9-нд зарим газраар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Агаарын температур 4-нд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 20-25 градус, бусад хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 27-32 градус дулаан байх ажээ.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж