Монгол, Хятадын найрамдлын зургийн уралдааны шилдгүүд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2019.06.03-нд нийтлэгдсэн

Монгол, Хятадын найрамдлын зургийн уралдааны шилдгүүд тодорлоо

МОНЦАМЭ агентлагийн хятад хэлээрх “Мөнгү Шяоши Бао” сониноос Монгол, Хятад улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жил, тус сонины 90 жилийн ойтой давхцаж буйг тохиолдуулан цуврал арга хэмжээг зохион байгуулж байна. Эдгээр түүхэн ойн арга хэмжээний хүрээнд Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг хятад хэлний сургалттай Ерөнхий боловсролын сургуулиудын бага, дунд ангийн сурагчдын дунд “Монгол, Хятадын найрамдал бидний нүдээр”сэдвийн дор уран зургийн уралдааныг зохион байгуулж, шилдэг бүтээлийн эздийг шагнах ёслолын арга хэмжээг өнөөдөр /2019.06.03/ өөрийн байрандаа зохион байгууллаа.

Сурагчдын төсөөлөх ур чадвар, уран зургийн мэдрэмжийг хөхиүлэн дэмжих, Монгол-Хятадын найрамдалт харилцаа хүүхдийн нүдээр хэрхэн харагдаж буйг уран зургаар нээн харуулах замаар Монгол орныг гадаад ертөнцөд таниулахад хувь нэмэр оруулах, энэ үйлст хүүхэд багачуудын оролцоог нэмэгдүүлэх зорилготойгоор уралдааныг өнгөрөгч дөрөвдүгээр сард зохион байгуулжээ.

БНХАУ-аас Монгол Улсад  суух Элчин сайдын яам, Хятад соёлын төвийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй энэ удаагийн “Монгол, Хятадын найрамдал бидний нүдээр”сэдэвт уран зургийн уралдаанд хятад хэлний сургалттай Үй Цай, Найрамдал, Дархан Цайхун, Хишиг, 23-р сургуулийн зэрэг сургуулиудын нийт 120 бүтээл ирсэн байна. Уралдааныг 1-2, 3-5, 6-8-р анги гэсэн ангиллаар тус бүр эхний гурван байрын эздийг шалгаруулжээ.

Уралдааны шагнал гардуулах арга хэмжээний үеэр МОНЦАМЭ агентлагийн дэд дарга Ш.Батболд үг хэлсэн юм. Тэрбээр “Монголын Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг 2018 оноос уншигч, харилцагчдынхаа хүрээллийг нэмэх, байнгын эргэх холбоо бий болгох зорилгоор 7 хоног тутам эрхлэн гаргадаг англи, орос, хятад, япон сонины нэрэмжит уралдааныг холбогдох ЭСЯ-д, соёл хүмүүнлэгийн байгууллагуудтай хамтран жил тутам зохион байгуулах ажлыг эхлүүлсэн. 2019 он гарсаар орос хэлээр эрхлэн гаргадаг “Новости Монголии” сонины нэрэмжит эсээ бичлэгийн уралдааныг хоёр дахь жилдээ, хятад хэлээрх “Мөнгү Шяоши Бао” сонин анх удаагаа тус тус амжилттай зохион байгууллаа. Удахгүй англи, япон хэлээрх сонинуудынхаа нэрэмжит эсээ бичлэгийн уралдааныг үргэлжлүүлэн зарлаж, дүгнэх болно. Өнөөдөр бид Монгол, Хятад улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жил, Монгол Улсад хятад хэлээр гардаг цорын ганц тогтмол хэвлэл “Мөнгү Шяоми Бао” сонины 90 жилийн ойг тохиолдуулан уран зургийн уралдааны шилдгүүдийг тодрууллаа. Энэхүү уралдаанд оролцсон нийт сурагчдад сурлагын өндөр амжилт хүсье” гэсэн юм.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэх эрхт Элчин сайд Шин Хайминийг шилдэг бүтээлийн эздэд хандан талархал илэрхийллээ. Тэрбээр “Сурагчдын зурсан зургийг хараад сэтгэл өндөр байна. Энэхүү уралдаан хоёр орны түүхэн ойтой давхцаж байгаагаараа ихээхэн онцлог боллоо. Элчийн сайдын яамны зүгээс дэмжлэг үзүүлж, идэвхтэй оролцсон хүүхдүүдэд талархаж байна” гэлээ.

“Монгол, Хятадын найрамдал бидний нүдээр”сэдвийн дор уран зургийн уралдааны ерөнхий шүүгчээр СУИС-ийн Д.Амгалангийн нэрэмжит Дүрслэн дизайн урлагийн сургуулийн Дүрслэх урлаг онол түүхийн тэнхимийн эрхлэгч, зураач, доктор /Ph.D/ П.Байгаль, шүүгчээр тус сургуулийн зураасан зургийн багш, зураас Б.Сүхболд нар ажилласан байна.

Уралдаанд ирүүлсэн бүтээлийг сэдэв, сэтгэлгээ, сэтгэн бодох болон ур чадвар, гүйцэтгэл гэсэн шалгаруулалтын үндэслэлтэйгээр шилдэг бүтээлүүдийг тодруулжээ.

Үүнд:

1-2-р анги

1 дүгээр байр: Г.Ундраа /Үй-Цай дунд сургуулийн 1-Б ангийн сурагч/

2 дугаар байр: Л.Анар /Үй-Цай дунд сургуулийн 2-Б ангийн сурагч/

3 дугаар байр: Л.Урангоо /”Хишиг” дунд сургуулийн 1-В ангийн сурагч/

3-5-р анги

1 дүгээр байр: Ө.Гүнсансар /”Найрамдал” дунд сургуулийн 3-А ангийн сурагч/

2 дугаар байр: М.Гэрэлтэх /”Үй-Цай” дунд сургуулийн 4-А ангийн сурагч/

3 дугаар байр: Э.Мөнхжин /”Үй цай” дунд сургуулийн 5-Б ангийн сурагч/

6-8-р анги

1 дүгээр байр: Д.Булган /”Хишиг” дунд сургуулийн 7-А ангийн сурагч/

2 дугаар байр: У.Марал /23-р дунд сургуулийн 6-Е ангийн сурагч/

3 дугаар байр: Б.Эгшиглэн /”Үй цай” дунд сургуулийн 6-В ангийн сурагч/ нар тус тус бүтээлээр шалгарчээ.

Уралдааны шагналт байранд шалгарсан сурагчдыг БНХАУ-ын ЭСЯ-аас өргөмжлөл, мөнгөн шагнал, бэлэг дурсгалын зүйлээр шагнаж, бүтээлийг олны хүртээл болгохоор болжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХөөрхөнХөөрхөн
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж