Р.Карапаз Жиро д’Италиа уралдаанд түрүүлсэн анхны Эквадор дугуйчин болов

Хуучирсан мэдээ: 2019.06.03-нд нийтлэгдсэн

Р.Карапаз Жиро д’Италиа уралдаанд түрүүлсэн анхны Эквадор дугуйчин болов

Мэргэжлийн дугуйн Гранд Тур зэрэглэлийн 3 уралдаан (Тур де Франс, Вуэльта Испаниа, Жиро д’Италиа)-ы 2019 оны аваргаар “Movistar” багийн Эквадор дугуйчин Р.Карапаз тодорлоо. 26 настай Эквадор дугуйчин Гранд Тур зэрэглэлийн уралдаанд анх удаагаа тэргүүн байр эзлэж байгаа нь энэ ажээ.

Эквадор дугуйчин уралдааны турш 2 гараанд ялагч болсон бөгөөд 21 гараанд 90 цаг 01 мин 47 сек-н амжилт үзүүлэн ялагчийн цамцны эзэн болжээ. Түүний араас ердөө 1 мин 05 сек-н алдагдалтайгаар Италийн алдарт дугуйчин В.Нибали орсон байна. Жиро д’Италиа уралдааны шинэхэн аварга Р.Карапаз өнгөрсөн онд нийлбэр дүнгээр 4-р байранд орж байсан бол 2017, 2018 оны Вуэльта Испаниа уралдаануудад мөн хүч үзэж байжээ.

Энэ оны Жиро д’Италиа уралдаан 5 сарын 11-д эхэлсэн бөгөөд өчигдөр дүнгээ гаргасан юм. Нийт 21 гараанд 22 багийн 180 орчим тамирчин өрсөлдсөн.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж