News.mn сайт энэ долоо хоногийн ОНЦЛОХ СЭДЭВ-ээр "Эмнэлгүүдийн эм тарианы хүрэлцээ, хангамж, санхүүжилт"-ийн асуудлыг хөндөж байна.
Сүүлийн саруудад эмнэлгүүдийн төсөв буурч, тэр хэрээр өвчтөнүүдэд үзүүлэх эмийн хангамж, үйлчилгээ багасч байгаа гэх мэдээллийг иргэд болон эмнэлгийн байгууллагуудын ажилтан, албан хаагчид, эмч нарын зүгээс анхааруулж, ярих болсон.
Тодруулбал, улсын хэмжээний томоохон эмнэлгүүдийн эмийн төсөвт батлагдсан мөнгө дууссан тул эм ханган нийлүүлэгчдээс шаардлагатай эм тариагаа энэ оны эхний сараас эхлэн зээлээр авах болжээ. Зээлийн нийт мөнгөн дүн эхний зургаан сарын байдлаар 7.8 тэрбумд хүрсэн гэх мэдээлэл байна.
Гэтэл саяхнаас эм ханган нийлүүлэгчид үйлдвэрлэл явуулах мөнгөгүй болсон тул тэг зогсолт хийх дээрээ тулж, цаашид зээлээр бүтээгдэхүүнээ өгөх боломжгүй болсон тухайгаа Эрүүл мэнд, спортын яаманд мэдэгдэж, өрөө яаралтай төлөхийг шаардаж эхэлжээ.
Тухайлбал, эмнэлгийн өдөр тутмын хэрэгцээнд хамгийн ихээр хэрэглэгддэг дуслын шингэн үйлдвэрлэгч "Айвико" компани нэг тэрбум төгрөгийн зээлээ төлөхийг салбарын яамнаасаа шаардаж, түүхийн эдийн тасалдалд орсон тул цаашид бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжгүй болсноо мэдэгджээ.
СУРВАЛЖЛАГА 1.
ЭМНЭЛГҮҮД ЭМ, ТАРИАГАА ЗЭЭЛЭЭР АВЧ БАЙНА
СЭДВИЙН ХҮРЭЭНД ЭРҮҮЛ МЭНД, СПОРТЫН ЯАМНААС ДАРААХ МЭДЭЭЛЛИЙГ ӨГЛӨӨ.
САНАЛ АСУУЛГАД ОРОЛЦОХ
- Улсын эмнэлгүүдийн хангамж, эм тарианы хүрэлцээнд хэр сэтгэл хангалуун байдаг вэ?
/Та сайтын нүүр хуудасны төгсгөлд байрлах САНАЛ, АСУУЛГА буланг ашиглана уу!/