НБА-н финалын цувралын 2 дахь тоглолт Торонто хотноо өнөө өглөө боллоо. Тус тоглолтонд зочин баг Голден Стэйт Уорриорс баг 109-104 харьцаатай талбайн эздийг хожиж цувралыг 1-1 болгон тэнцүүлэв.
Тоглолтын эхний хагаст Торонто Рэпторс 59-52 харьцаатай тэргүүлсэн бол II хагасын эхлэлийг зочин баг Голден Стэйт сайн хийж тоглолтыг эргүүлсэн. Голден Стэйт Уорриорс багаас К.Томпсон 25 оноо авч багаа тэргүүлсэн боловч тоглолтын дундуур бэртэл авч талбайг орхисон. Энэ тоглолт Голден Стэйт Уорриорс багийн хувьд нэлээд хүнд тоглолт болсон бөгөөд А.МкКинни болон К.Томпсон нар бэртэл авч талбайг орхисон. Гэсэн хэдий ч хожил байгуулж чадлаа. С.Карри 23 оноо, Д.Грийн 17 оноо, Д.Казинс 11 оноо авсан. Ялангуяа Д.Казинс, Д.Грийн нар дабль-дабль хийсэн.
Харин талбайн эзэн Торонто Рэпторс багаас К.Леонард 34 оноо, 14 самбар авсан бол К.Лаури 13, П.Сиакам 12 оноо, сэлгээнээс Ф.ВанвЛийт 17 оноо авсан байна. Талбайн эздээс энэ өдөр К.Леонард л сайн тоглосон бол бусад хамтрагчид нь тун хангалтгүй байснаар хожигдол хүлээсэн юм. Одоо дараагийн цувралын 2 тоглолт Голден Стэйт Уорриорс багийн талбайд болно.
Б.БЯМБАБАЯР