БНАСАУ-ын “цаазлуулсан” өндөр албан тушаалтан тоглолт үзжээ

Хуучирсан мэдээ: 2019.06.03-нд нийтлэгдсэн

БНАСАУ-ын “цаазлуулсан” өндөр албан тушаалтан тоглолт үзжээ

БНАСАУ-ын “цаазлуулсан” өндөр албан тушаалтан тоглолт үзжээ

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын дээд хэмжээний уулзалтын дараа цаазлуулсан хэмээн мэдээлэгдэж байсан өндөр албан тушаалтан урлагийн тоглолт үзээд явж байсан талаар Даваа гаригт хэвлэлүүдэд мэдээлжээ.

Өмнөд Солонгосын “Чосун Илбо” сонин өнгөрсөн Баасан гаригт “Энэ оны хоёрдугаар сард Ханойд болсон Трамп, Кимийн уулзалтын хүрээнд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеотой цөмийн зэвсгийн асуудлаар яриа хэлэлцээ хийсэн Ким Ён Чолд арга хэмжээ авч, “цөллөг”-т явуулсан хэмээн мэдээлсэн билээ.

БНАСАУ-ын удирдагч өнгөрсөн ням гаригийн үдэш Солонгосын ардын армийн офицерүүдийн эхнэрүүдийн уран сайхны дугуйлангийн тоглолтыг эхнэр Ли Соль Жу болон тус улсын өндөр албан тушаалтнууд, утга зохиолын ажилтнууд болон урлагийн зүтгэлтнүүдийн хамт үзсэн бөгөөд тэнд Ким Ён Чол байсан талаар Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг (KCNA) мэдээлсэн.

“Родонг Шинмун” сонины авсан гэрэл зургаас харахад удирдагч Ким Жон Уны цаана, таван суудлын дараа, нүүрээ хоёр гараагаа даран суугаа эрхэм бол Ким Ён Чол аж.

Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны орлогч дарга Ким Ён Чолийг Вьетнамын Ханой хотноо болсон, АНУ-Хойд Солонгосын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ-ын талтай зөвшилцөж чадаагүйн улмаас шийтгүүлсэн хэмээн мэдээлж байв. Мөн ийм шалтгаанаар БНАСАУ-ын дөрвөн дипломат цаазлуулсан гэж мэдээлсэн билээ. Ням гаригт болсон энэхүү арга хэмжээнд оролцсон хүмүүсийн нэрсийн жагсаалтад Ким Ён Чол нэр байсан аж.

Харин Хойд Солонгосын АНУ-тай хийх хэлэлцээрийг хариуцсан тусгай элч Ким Хёк Чолын нэр зочдын нэрсийн жагсаалтад байгаагүй юм байна. Түүнийг “Америкийн империалистуудын талд орж, их удирдагчаас урвасан” гэсэн шалтгаанаар Пёньяны “Мирим” нисэх онгоцны буудалд өнгөрсөн гуравдугаар сард цаазалсан тухай Хойд Солонгосын нэрээ нууцалсан эх сурвалжийн мэдээллээс иш татан, “Чосун Илбо” сонин уламжилсан билээ.

Эх сурвалж: The Korea Times

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж