Хятадын компанид 50 га газар олгоогүй гэв

Хуучирсан мэдээ: 2019.06.03-нд нийтлэгдсэн

Хятадын компанид 50 га газар олгоогүй гэв

Хятадын компанид 50 га газар олгоогүй гэв

Хятадын хөрөнгө оруулалттай “Тяньжин фүүдс” компанид нийслэлийн нутагт дэвсгэрт 50 га газар олгон, хүлэмжийн аж ахуй эрхлэх зөвшөөрөл олгосон гэх мэдээлэл цацагдах болсон. Энэ мэдээлэл ташаа гэж Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан өнөөдөр /2019.06.03/ сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ онцоллоо.

Тэрбээр "Гадаадын компанид нийслэлээс 50 га газар өгсөн гэдэг ташаа мэдээлэл гарч байна.  Анх Монгол БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд олон бүтээлч ажлыг хэрэгжүүлэхээр болсон юм. Тяньжин хотын захиргаатай хамтран ямар ажил хийж болох талаар судалгаа хийх, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдаж, дотоодын хэрэгцээг хангах, хүнс хөдөө аж ахуйн чиглэлээр хамтран ажиллах үүргийг зарим сайд, зарим яам, нийслэлд үүрэг болгосон.

2018 оны арванхоёрдугаар сарын 6-нд Ерөнхий сайд Тяньжин хоттой хамтын ажиллагаа хөгжүүлэх зорилго бүхий 10 бүтээлч, бодит ажлын санаачилгын хүрээнд Улаанбаатар хотод хүнсний ногоо тариалах хүлэмж байгуулж, нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээг хангах боломжийг судалж танилцуулах үүрэг өгсөн. Түүнээс биш ямар нэг аж ахуйн нэгж, байгууллагад 50 га газар өгөх үүрэг огт өгөөгүй, газар олгоогүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье.

Нийслэлчүүдийг жилийн дөрвөн улиралд хүнсний ногоогоор дотоодоосоо хангах боломж хүнд. Нэгдүгээр сарын байдлаар 1424 га газраас 15341 тонн ургац авахаар ажиллаж байна. Хаврын тариалалтаар 166.9 га-д төмс, хүнсний ногоо 243.5 га-д тариалж байна. Хүлэмжийн ногоо 36.6 га, тэжээлийн ургамал 342.1 га газарт тариалж байна.

Нийслэлийн 1.4 сая хүн амд өнөөдрийн ургац, тариалалтыг нийслэл орчимд тариалаад хангах боломжгүй. 50-иас илүү хувийг БНХАУ-аас импортолж байна. Дотоодоосоо хүнсний ногооныхоо хэрэгцээг хангах асуудал жил бүр хүндрэл учирч байгаа учраас байнгын судалгаа хийсээр байна" гэлээ.

Мөн 61-ийн гарамын ойролцоо гадны иргэд газар тариалан эрхэлж байгаа талаар мэдээллийг үгүйсгээд нийслэлийн иргэдэд зориулсан 300 га газар одоо ч нийслэлийн мэдэлд байгаа гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж