Ертөнцөд үүсэл гэж байсан уу?

Хуучирсан мэдээ: 2010.07.21-нд нийтлэгдсэн

Ертөнцөд үүсэл гэж байсан уу?

-Хүн төрөлхтөн 14 тэрбум орчим жилийн тэртээ тохиолдсон асар том дэлбэрэлтийн үлдэгдэл дээр амьдарч буй-

Сансрын "өндөг"
Ертөнцийн үүсэл бурхны саад тотгортой хэтэрхий адилхан тул шинжлэх
ухааны үүднээс тайлбарлан тодорхойлох боломжгүй мэт санагддаг. Эрдэмтэд
болон шашны үзэлтнүүдийн санал нэгддэг ганц зүйл бол уг санаа юм.
Гэхдээ томоохон дэлбэрэлт болохын өмнө ертөнц үүсэх эх суурь болсон
ямар нэг зүйл байсан л баймаар. Тухайлбал, Хуучин гэрээслэл "Үүсэл"
гэдгээс эхэлдэг шүү дээ. Тэгэхээр, манай дэлхий тодорхой цаг хугацаанд
үүссэн болов уу. Гагцхүү бурхан гэдэг мөнхийн зүйл гэж ойлгогддог.
Тэгвэл бурхан ертөнцийг бүтээх хүртлээ юу хийж байсан юм бол гэсэн
асуулт гарч ирж байгаа юм.

Эртний домгууд ч хүртэл бүтээгчийн тухай ер бусын олон төрлийг дүрслэн
өгүүлдэг байсан ч эцсийн дүндээ хоёр үндсэн хувилбар дээр л санал
нэгдэж байсан. Энэ нь ертөнц тодорхой цаг хугацаанд үүссэн юм уу эсхүл
мөнх оршин тогтнож байсан гэсэн хоёр үзэл хэмээн Медфорд /АНУ,
Массачусетс муж/ хотын Тафтс их сургуулийн физикч, профессор, сансар
судлаач Александр Виленкин онцолжээ. Энэтхэгийн шашны ариун судар
"Упанишада"-д "Энэ ертөнц анх хий хоосон зүйл байсан. Удалгүй оршин
тогтносон. Энэ нь өндөг болон хувирсан. Өндөг хэвээр бүтэн жилийг
өнгөрүүлсэн. Дараа нь уг өндөг нээгдсэн. Тэр дотроос наран гарсан.
Хүслийн бүхий л объект болон бүх ахуй түүний төрөлтийг "Ура" хашгиран
угтсан".
Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж