АНУ, Япон улс хамтран ням гаригт /VI.7/ “Raytheon” компанийн шинэ “Стандарт” (SM-3) Block IIA пуужинг амжилттай туршжээ. Пуужинг Калифорнийн эрэг дэх цэргийн баазаас хөөргөн туршсан байна.
АНУ-ын батлан хамгаалах яамны төлөөлөгч Рик Лехнерийн мэдээлснээр энэхүү зэвсгийн хөтөлбөрт Вашингтон хоёр тэрбум, Япон нэг тэрбум ам.долларыг зарцуулсан аж.
“SM-3 IIA” пуужин нь илүү хөнөөлтэй бөгөөд бага ба дунд зайн баллистик пуужингийн эсрэг хүчтэй зэвсэг болж чаджээ. Пуужинг АНУ тэнгисийн цэргийн “Aegis”, Японы “Kongo” хөлгүүдэд ашиглаж эхлэхээс өмнө гурван жилийн хугацаанд туршиж, сайжруулалт хийх аж.
Эх сурвалж: Reuters
Б.АНХТУЯА