Монгол Улс өрсөлдөх чадвараар сүүл мушгив

Хуучирсан мэдээ: 2019.06.03-нд нийтлэгдсэн

Монгол Улс өрсөлдөх чадвараар сүүл мушгив

Монгол Улс өрсөлдөх чадвараар сүүл мушгив

Дэлхийн өрсөлдөх чадварын төвөөс гаргадаг “Дэлхийн  өрсөлдөх чадварын тайлан 2019” шинэ  тайланг өнөөдөр /2019.06.03/ танилцууллаа. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв нь Монгол Улсын өрсөлдөх чадварыг дэлхийн улсуудтай харьцуулж гаргадаг байна. Энэхүү тайлан нь дэлхийн 63 улсыг харьцуулсан тайлан бөгөөд  нийт 332 үзүүлэлтэйгээс 235 шалгуур үзүүлэлтээр өрсөлдөх чадварын индексийг тооцон эрэмбэлдэг. Эдгээр 235 үзүүлэлтийн 143 статистик  мэдээлэл нь 92 санал асуулгаас бүрддэг. Энэ жилийн хувьд өрсөлдөх чадвараараа Сингапур, Хонгконг, АНУ зэрэг улсууд тэргүүлж байгаа бол Аргентин, Монгол, Венесуэл улсууд сүүлийн байранд орсон байна. Харин манай хоёр хөрш БНХАУ 14-т, ОХУ 45-т эрэмбэлэгджээ.

Тус төвийн дэд захирал И.Одончимэг “Монгол Улсын өрсөлдөх чадвар эрэмбийн хувьд 63 орноос Венесуэл улсын өмнө 62-т хэвэндээ байгаа хэдий ч онооны хувьд өнгөрсөн жилээс буурсан байна. Өрсөлдөх чадварын үндсэн дөрвөн үзүүлэлт болох ерөнхий өрсөлдөх чадвар, эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа зэргээс хамгийн дээгүүр эрэмбэтэй байгаа ч эдийн засгийн тамир тэнхээ 58-т байна. Өнгөрсөн жил эдийн засгийн тамир 48 байсан аж. Өрсөлдөх чадварын оноо буурахад нөлөөлсөн хүчин зүйлээс дурдвал өнгөрсөн  нэг жилийн хугацаанд судалгаа хөгжлийн зардал, төсвийн алдагдал, хөрөнгийн зах зээл, худалдаа үйлчилгээний экспорт,  аялал жуулчлалаас олсон орлого үзүүлэлтүүд хамгийн ихээр сайжирсан бол хэрэглээний үнийн индекс, урсгал тэнцэл, ил тод байдал, тэтгэврийн сан зэрэг үзүүлэлтүүд муудсан байна. Харин удахгүй болох УИХ-ын сонгууль, улс төрийн тогтворгүй байдал авчрах магадлалтай бөгөөд Засгийн газрын зардлаас шалтгаалж дотоодын эрэлт нэмэгдсэнээр инфляц өсөх магадлалтай”  гэлээ.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж