Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээний нэг болох “Аваргуудын лиг”-ийн тэмцээн бямба гаригийн шөнө /2019.06.01/ өндөрлөсөн. Мадрид хотод болсон тоглолтын үеэр нэгэн бүсгүй усны хувцастай талбайд гүйн гарч шуугиан тарьсан билээ. Уг үйлдлийнхээ ачаар бүсгүй инстаграм хуудасныхаа дагагчдын тоог нэмж чадсан ч удалгүй түүний инстаграм хуудсыг хаасан байна.
Кинси Волански гэгч 22 настай бүсгүй үзэгчдийн дундаас гарч тоглолтын дундуур дүрсгүйтэн хэсэг хугацаанд үзэгчдийг хөгжөөсөн бөгөөд энэхүү үйлдлийнхээ дараа хэдийн олны танил болсон юм.
Кинси “Галзуу солиотой үйлдлүүд хийж бай. Тийм үйлдлүүд л мартагдахгүй” хэмээн инстаграмдаа бичжээ. Тэрбээр оросын усны хувцасны модель бөгөөд 50 мянган дагагчтай инстаграмм нь хоногийн дотор 2,5 сая болон нэмэгдэж, түүнд маш олон зар сурталчилгааны санал ирээд байсан гэнэ. Бүсгүй усны хувцсан дээрээ “Vitaly Zdorovetskiy” гэж бичсэн байсан нь түүний найз залуугийн нэр ажээ. Найз залуу нь насанд хүрэгчдийн вэбсайт ажиллуулдаг нэгэн гэнэ.
Эх сурвалж:DAILYMAIL
.
Холбоотой мэдээ