“Казахстан руу агаарын хөлгөөр 640 мянган төгрөгөөр үйлчлүүлнэ ”

Хуучирсан мэдээ: 2019.06.03-нд нийтлэгдсэн

“Казахстан руу агаарын хөлгөөр 640 мянган төгрөгөөр үйлчлүүлнэ ”

“Казахстан руу агаарын хөлгөөр 640 мянган төгрөгөөр үйлчлүүлнэ ”

Казахтсан улсын Элчин сайдын яам болон Казахстаны үндэсний тээвэрлэгч “Скат”авиа  компаниас Нур-Султан-Улаанбаатар чиглэлийн шууд нислэгийн талаар өнөөдөр /2019.06.03/ “Кемпински” зочид буудалд мэдээлэл хийлээ.


“КАЗАХСТАН, МОНГОЛ УЛСЫН ХООРОНДЫН ШУУД НИСЛЭГ ӨНӨӨДӨР ГАЗАРДЛАА”

Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд К.Кобландин

“Казахстан, Монгол улсын хоорондын шууд нислэг бий болж, анхны нислэгээ өнөөдөр хийж, Улаанбаатар хотноо 04.50 цагт онгоц маань газардлаа. Энэ бол түүхэн үйл явдал юм. Юуны өмнө Нур-Султан-Улаанбаатар чиглэлийн олон улсын шууд нислэгийг нээх таатай нөхцөлөөр хангаж өгсөн Монгол Улсын Засгийн газар, Зам тээврийн хөгжлийн яам болон Иргэний нисэхийн ерөнхий газар зэрэг холбогдох байгууллагуудад талархлаа илэрхийлье. Уг олон улсын шинэ, тогтмол нислэг нээгдсэнээр хоёр улсын олон талт харилцааг өндөр түвшинд хөгжүүлэхэд том түлхэц болно гэдэгт итгэж байна. Үүнд, Улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн чиглэл, аялал жуулчлалын салбар хөгжих боломж бүрдэх юм” гэдгийг Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд К.Кобландин хэвлэлийн бага хурлын эхэнд онцоллоо.

Нур-Султан-Улаанбаатар чиглэлийн шууд нислэгээр үйлчлүүлэхдээ орчин үеийн шинэ техник технологиор хангасан, 144 хүний багтаамжтай Boeing-737 онгоцоор нэг талдаа гурван цаг нисэх бөгөөд лхагва, ням гаригуудад тогтмол нислэг хийх юм байна. Казахстаны үндэсний тээвэрлэгч “Скат”авиа  компани нь дотоодын 55 хот болон олон улсын 25 нислэг хийдэг талаар мэргэжилтнүүд танилцуулсан юм.

“640 МЯНГАН ТӨГРӨГӨӨР НИСЭХ БОЛОМЖТОЙ”

“Манай “Скат” авиа компани 21 Boeing онгоцтой.  Үүнд Boeing 737, 757, 667 гэсэн онгоцууд бий. Улаанбаатар хот руу Boeing 737 онгоц нь шууд нислэг хийнэ. Нур-Султан хотоос долоо хоногийн лхагва, ням гаригийн оройн 23.25 цагт нисээд, Улаанбаатар хотод үүрээр 4.30 цагт газардах юм. Харин Улаанбаатар хотоос өглөө нэг дэх өдөр 05.30 цагт, дөрөв дэх өдөр 06.00 цагт буцаж Нур-Султан хот руу ниснэ. Үнийн хувьд Улаанбаатар хотоос хамгийн багадаа 640 мянган төгрөгөөр нисэх боломжтой. Хоёр талдаа 1.235 мянган төгрөгөөс эхлэн тусгай суудал нь 2 сая гаруй төгрөгөөр зорчих боломжтой юм. Харин ОХУ-ын Праг хот руу 736 мянган төгрөгөөр пүрэв гаригт нисэх боломж бүрдэж байгаа. Ерөнхийдөө дундаж нислэгийн тариф нь 856 мянган төгрөг байна” гэдгийг “Скат” авиа компанийн Монгол дахь төлөөлөгч Т.Тилеуберди хэллээ.

Харин үнэ тарифын хувьд Улаанбаатараас Нур-Султан хот хүрэхэд 240 ам.доллар бөгөөд хоёр талдаа 460 ам.доллараар нисэх боломжтой гэдгийг “Скат”авиа  компанийн зүгээс хэлж байв.

УИХ-ын гишүүн Д.Мурат

Энэхүү хэвлэлийн бага хуралд УИХ-ын гишүүн Д.Мурат оролцсон юм. Тэрбээр “Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Олон жил яригдаж байсан асуудал шийдвэрлэгдэж, өнөөдөр биелэлээ олж байгаад баяртай байна. Манай хоёр улсын хооронд нисэхэд ОХУ-ын Москва хотоор дамжин, зургаан цаг нисэж очдог байсан. Гэтэл өнөөдөр иргэдийн цаг хугацааг хэмнэж, шууд нислэгээр үйлчлүүлэх боломжтой болсон байна. Түүгээр ч барахгүй Казахстаны Нур-Султан хотоор дамжин Европын орноор аялах бүрэн боломжтой. Манай улсын хувьд аялал жуулчлалын улирал эхэлсэнтэй холбоотойгоор хоёр улсын шууд нислэг хийж байгаа нь сайшаалтай юм” гэв.

Гэрэл зургийг Г.Бэлгүтэй

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж