Монгол, Оросын бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны дэд комисс хуралдав

Хуучирсан мэдээ: 2019.06.03-нд нийтлэгдсэн

Монгол, Оросын бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны дэд комисс хуралдав

Монгол, Оросын бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны дэд комисс хуралдав

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны дэд комиссын ээлжит 14 дүгээр хуралдаан 2019 оны 5 дугаар сар 29-ний өдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдав.

Хуралдааныг монголын талаас Гадаад харилцааны яамны Хөрш орнуудын газрын дэд захирал Д.Хасар, оросын талаас ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яамны Гадаад эдийн засгийн үйл ажиллагааны зохицуулалт, хөгжлийн газрын захирал Л.В.Щур-Труханович нар удирдав.

Хуралдаанаар Монгол, Оросын бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, тэр дундаа хөдөө аж ахуй, зам тээвэр, аялал жуулчлал, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга замын талаар дэлгэрэнгүй авч хэлэлцэв. Хуралдааны дүнгээр талууд Протокол байгуулж, шийдвэрүүдийн хэрэгжилтэд анхаарч ажиллахаар тохиролцов.

Эх сурвалж: ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж