Ажил, амьдрал дээрээ өдөр бүр сайн байх 8 зүйл

Хуучирсан мэдээ: 2015.06.08-нд нийтлэгдсэн

Ажил, амьдрал дээрээ өдөр бүр сайн байх 8 зүйл

Ажил, амьдралдаа өндөр үр дүнтэй, бүтээмжтэй хүмүүс бүтээмж багатай хүмүүсээс юугаараа ялгаатай вэ? Цөөн хэдэн онцгой зүйлсийг сурах боломжтой. Ингэснээр та амьдралаа ч өөрчилнө.

1. Амжилтаа төсөөл

Өөрийнхөө ажил, амьдралдаа хүрэхийг хүссэн хамгийн том зорилго, амжилтаа танин мэд. Тэдгээрт хүрэх үед ямар гайхалтай байх вэ гэдгээ хар, мэдэр, төсөөл. Түүнд яаж хүрэхээ төсөөл, төлвөлөгөө гарга. Үр дүнтэй хүмүүс зорилгодоо хүрэхийн тулд зорилгоо оюун санаандаа хадгалах ёстой гэдгийг мэддэг.

2. Тухайн цаг үед нэг л зүйл дээр анхаар

Нэг дор хэт олон ажил хийх хэрэггүй. Өглөө бүр анхаарал төвлөрүүлэх 2-3 ажилдаа анхаарч хий. Анхаарал сарниулж байгаа зүйлс таньд саад болохыг бүү зөвшөөр. Шинээр урган гарсан асуудлууд таны анхаарлыг сарниулахад хялбар байдаг. Хамгийн чухал, яаралтай ажлынхаа ялгааг танин мэд. Өөртөө цаг хугацаа тогтоож, түүндээ хүр.

3. Идэвхитэй бай

Ширээ, ажлын байран дээрээ хязгаарлагдмал байх хэрэггүй. Өглөө гадагшаа гарч бай. Үдийн завсарлага, үдийн үед биеэ хөдөлгөх үүднээс гадагшаа гарч алх. Агаар амьсгалж, нарлангаа оюун санаагаа баяр хөөртэй болго. Өдөрт ердөө 10 зориулахад л таны бүтээмжийг дээшлүүлэх болно. Эрхий хурууны дүрмээр өдөр бүр таны оюун санааг цэвэрлэх ямар нэг идэвхитэй зүйл хийх хэрэгтэй.

4. Үгүй гэж хэлэхээс бүү ай

Шинэ төсөл, боломж гарч ирэх үед “үгүй” гэж хэлэх хэцүү байдаг боловч хамгийн үр дүнтэй бүтээлч хүмүүс бүхнийг нэг дор хийж чадахгүй гэдгээ мэддэг. Хэрэв та ямар нэг зүйлийг хийж чадах эсэхдээ эргэлзэж байгаа бол “үгүй” гэж хэлэх, хойшлуулах эсвэл тухайн ажлыг хийж чадах туршлага, цаг завтай хэн нэгэнд хариуцуул.

5. Цагаа үнэл

Цагаа ухаалаг зарцуул. Албан газар дээрээ өөрийгөө хянахын тулд саад болох зүйлсээс зайлсхий. “Нээлттэй хаалга” бодлогыг баримтал. Гэхдээ байгууллагын, багийн болон өөрийн тань зорилгод саад болох асуудал, сэдвээр хэн нэгэн хүн таны цаг завыг үрэхийг бүү зөвшөөр.

6. Тусламж хэрэгтэй бол, асуу.

Заримдаа бид тусламж гуйхаас нэрэлхдэг. Гэхдээ том алдаа гаргах хүртэл асуухгүй орхидог. Заримдаа боломжгүй мэт санагддаг зүйлд ч шийдлийг тодорхойлох шинэлэг үзэл бодол гарч ирдэг. Таны болон байгууллагын үнэт зүйлтэй нийцэх санал бодолтой хүмүүсээс зөвлөгөө, санал хүс.

7. Сайн сонсогч бай

Сайн сонсох чадвар бол таны бүтээмжид амин чухал зүйл. Яагаад гэвэл сайн сонсож сурсанаар үл ойлголцол, хэрэгцээгүй ажил үүсгэх эндүүрлээс зайлсхийхэд тусална. Хэрэв та сонсохоос илүү ярихдаа их цаг гаргаж байгаа бол та асуудалтай байна гэсэн үг.

8. Талархалтай бай

Байгаа зүйлсээ, өөрт байгаа боломжуудыг үнэл. Та ажил, амьдралдаа сэтгэл хангалуун байснаар ажлыг илүү хурдан хийх болно. Өдөр бүр байгаа зүйлдээ болон амьдрал хэмээх аялалд хаана байна түүндээ талархаж бай. Тасралтгүй мэдлэг эзэмшиж, өсөн хөгжиж байснаар та шинэ асуудлыг шийдвэрлэхэд бэлэн болно.

Эх сурвалж: biznetwork.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж