“Аль-Каида”-гийн лидер Осама бин Ладеныг устгaснаар олонд танигдсан “Далайн хавнуудын 6-р отряд” гэгдэх шуурхай ажиллагааны онцгой ангийнхан “хүн агнах даяарчлалын машин болон хувирлаа” гэж The New York Times сонин бичив.
“Далайн хавнууд” Афганистан, Сомали зэрэг халуун цэгүүдэд тусгай ажиллагаа явуулдаг. Тэд хамгийн сүүлийн мэдээгээр саяхан Сирид “Исламын бүлгийн” нэг даргыг устгах тусгай нууц ажиллагааг явуулсан юм.
Сонинд бичсэний дагуу, отрядын албан хаагчид нь өөрсдийгөө энгийн хүмүүс гэж танилцуулан бусдыг тагнах, мөрдөн мөшгөх, хөнөөх эсвэл барих ажиллагааг явуулж ирдэг байна. Эдгээр ажиллагаанууд нь нууц бөгөөд отрядын судлагдаагүй нууц түүх ажээ.
Сүүлийн 10 жилийн дотор хамгийн чухал даалгавар биелүүлдэг отряд “хүний ангууч” болон хувирлаа. Отрядын үйл ажиллагааг засгийн газар хянаж чадахгүй байна гэж уг сонин өгүүлжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР