Тайвань Монгол талууд хамтран анх удаа шүд угаалтын тэмцээн зохион байгууллаа

Хуучирсан мэдээ: 2019.06.03-нд нийтлэгдсэн

Тайвань Монгол талууд хамтран анх удаа шүд угаалтын тэмцээн зохион байгууллаа

Улаанбаатар хотын Налайх дүүргийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн шүд эрүү нүүрний төв, Тайваний шүдний эмч нарын нэгдсэн холбоо хамтран 5 сарын 30-ны өдөр Налайх дүүргийн 109-р сургууль дээр анх удаа шүд угаалтын эцсийн шатны тэмцээнийг зохион байгууллаа. Тайваний шүдний эмч нарын нэгдсэн холбооноос тэмцээнд түрүүлсэн баг тамирчдыг Тайваньд болох шүд угаалтын тэмцээнд оролцуулах бөгөөд Тайваний үе тэнгийн сурагч багачуудтай шүд угаах ур чадвар, мэдлэгээ хуваалцаж харилцан суралцах юм.

Налайх дүүргийн засаг дарга Ч.Раднаабазар нээлтийн ёслол дээр хэлсэн үгэндээ “Тайваний шүдний эмч нарын нэгдсэн холбооноос 5 дахь жилдээ эмч нараа илгээж хүүхэд багачуудын шүдний эрүүл мэндэд анхаарал хандуулж, шүд амны хөндийн эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөө өгөхөөс гадна ард иргэдэд шүдний эрүүл ахуйн мэдлэг олгох сургалт явуулсны үр дүнд дүүргийн хүүхэд залуусын шүдний өвчлөл буурч байгаа юм. Энэ жил шүд угаах анхдугаар тэмцээнийг зохион байгуулж буй дүүрэг болж буйдаа баяртай байхын сацуу ийм төрлийн эмчилгээний болон эрүүл мэндийн боловсрол олгох хэлбэр нь улсын хэмжээнд үлгэр дуурайлал болох арга хэмжээ байж чадна гэж найдаж байна” гэлээ. Мөн тэрээр хэлсэн үгэндээ “Хүний эрүүл мэнд амны хөндийгөөс эхэлдэг, амны хөндийн эрүүл мэнд бага наснаас эхлэх ёстой гэв.”

Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Хуан Гуо Рун хэлсэн үгэндээ “Тайвань Монгол хоёр орон эрүүл мэндийн салбарт хамтран ажиллаад 20 гаруй жилийн нүүрийг үзэж байна. Өмнө нь эмч эмнэлгийн мэргэжилтэнг чадавхижуулах, эмнэлгийн үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр хамтран ажилладаг байсан бол энэ удаагийн шүд угаалтын тэмцээнээр дамжуулан хоёр талын эрүүл мэндийн хамтын ажиллагаан дахь урьдчилан сэргийлэх чиглэлийн хамтын ажиллагааг албан ёсоор эхлүүлж чадлаа. Энэ бол маш том амжилт билээ. Өнөөдрийн арга хэмжээ бол Налайх дүүрэгт хийгдсэн томоохон ажил хэдий ч Монгол орны хувьд багахан алхам гэхэд хилсдэхгүй. Шүд угаалтын тэмцээнд Монгол орон даяар ард иргэд анхаарлаа хандуулаасай гэж хүсч байна.” МУ-ын Шүд угаалтын анхдугаар тэмцээн Нийслэлийн Налайх дүүрэгт зохиогдож байгаа ба 9-12 насны ЕБС-ийн сурагч багачууд уг тэмцээнд хамрагдаж байна. Тус тэмцээн нь мэдлэг шалгах тест болон шүд угаалтын тэмцээн гэсэн үндсэн 2 хэсгээс бүрдэж байгаа ба тэмцээний эхний шат нь 5-р сард зохиогдож, нийт 250 гаруй сурагч багачууд оролцсон юм.

МУ-ын Шүд угаалтын анхдугаар тэмцээний эцсийн шатны шалгаруулалт
Тайваний Шүдний эмч нарын нэгдсэн холбооны гишүүн Хуан Мин Ю эмч Налайх дүүргийн сурагч багачуудад үзлэг хийж байгаа нь.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж