“ДАШТ-2006”-д Герман ялсан нууцыг сэтгүүлчид мэдэв

Хуучирсан мэдээ: 2015.06.08-нд нийтлэгдсэн

“ДАШТ-2006”-д Герман ялсан нууцыг сэтгүүлчид мэдэв

Фото: fifa.com

Шударга бус тэмцлээр дэлхийн аваргын 2006 оны тэмцээнийг явуулах эрхийг Герман авсан гэж Zeit Online дамжуулжээ.

Сонгон шалгаруулах сонгуулийн өмнө, Олон улсын хөлбөмбөгийн холбооны Гүйцэтгэх  хорооны гишүүд амьдарч байсан орнуудад Германы компаниуд ба улстөрчид идэвхтэй ажиллаж ирсэн тухай материалыг уг сайт олж авчээ.

Тухайлбал, танкийн эсрэг гранат харвагчийг Саудын Арабт нийлүүлэхээр Герхард Шредерийн засгийн газар гаргаж байв. Мөн Германы автын концернүүдийн нэг,  хүү нь Гүйцэтгэх хороонд ажиллаж байсан хүний үүсгэн байгуулсан Өмнөд Солонгосын компанид 100 сая евроны хөрөнгө оруулалтыг хийсэн байжээ. 

Өөр бусад том копаниуд Тайланд, Өмнөд Солонгост ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт амласан байна.

Ардчилсан Конго улсын Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Констант Омари, Германы хөлбөмбөгийн холбоо нь тухайн үед далайн бүсийн орнуудын саналыг худалдан авсан гэж өмнө нь мэдэгдсэн юм.

Герман  2000 онд нэг саналын давуутайгаар Бразили, Марокко, Англи, ӨАБНУ-ыг ялан 2006 оны дэлхийн аваргын шигшээ тоглолтуудыг явуулах эрхийг  авсан юм.

Германы бундестагийн (парламент) депутат 2006 оны ДАШТ-ний эрхийг Герман хэрхэн авсан талаар мөрдөн байцаалт явуулах санаачлага гаргасан тухай Frankfurter Allgemeine Zeitung сонинд бичив.

Германы Ногоонтны намын депутат Эзкан Мутлун канцлер Ангела Меркель, Дотоод хэргийн сайд Томас де Мезьер нарт захидал бичин мөрдөн байцаалт явуулахыг шаардсан байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж