Боломжийн эздийн сургалтууд үргэлжилсээр

Хуучирсан мэдээ: 2019.06.03-нд нийтлэгдсэн

Боломжийн эздийн сургалтууд үргэлжилсээр

Боломжийн эздийн сургалтууд үргэлжилсээр

Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК-ийн Нийгмийн Хариуцлагын хорооноос Улаан Чулуутын орчимд ажиллаж амьдардаг тогтсон ажил, мэргэжилгүй иргэдийг сурган тогтвортой ажлын байраар хангах зорилготойгоор “Боломж” төслийг 2 дахь жилдээ хэрэгжүүлж байна. Энэ жил нийт 33 хүнийг сонгон шалгаруулж уг төсөлд хамруулан хуваарийн дагуу шаардлагатай сургалтуудад хамруулж байгаа юм.

Тус төслийн эхний группын 10 оролцогч маань Жолооны курст Хүнд даацын болон Механизмын ангиллаар суралцаж төгссөнөөс гадна, Компанийн сургалтын хэлтсээс зохион байгуулдаг Cat-ын өөрөө буулгагч автосамосвалын операторын мэргэшүүлэх сургалтанд хамрагдаж сертификатаа гардан авлаа. Тус сургалтын явцад Онолын хичээл, симуляторын дадлага, техникийн дадлага, аюулгүй ажиллагаа, уурхайн нөхцөл байдал, техникийн үзлэг, хөдөлмөрийн гэрээний нөхцөл заалтууд зэрэг хичээлүүд судалж суралцсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж