Орос, Катарыг сонгосноор зөрчил илрээгүй гэж аудит тогтоов

Хуучирсан мэдээ: 2015.06.08-нд нийтлэгдсэн

Орос, Катарыг сонгосноор зөрчил илрээгүй гэж аудит тогтоов

Олон улсын хөлбөмбөгийн холбооны аудит журам сахиулах комиссийн дарга Доменико Скала мэдэгдэхдээ, 2018, 2022 онуудын дэлхийн аваргын тэмцээнийг зохион байгуулах улсыг тодруулах сонгуульд ямар нэгэн зөрчил гараагүй, “Катар, Орос хоёрт авлига өгсөн гэж батлагдаагүй гэснийг Bloomberg агентлаг дамжуулжээ.

Үүнээс өмнө тус байгууллагын удирдлагын 14 хүнийг эрүүгийн хариуцлагад татан мөрдөж байгаа нь тодорхой болсон юм. FIFA дахь хориод жилийн хугацааны авлигын хэргийн мөрдөн байцаалтыг явуулж байгаа юм.

“Хэрэв авлига өгсөн баримт тогтоогдвол Орос, Катарыг сонгон шалгаруулсан дүнг хэрэгсэхгүй болго” хэмээн Скала мэдэгдлээ. FIFA-гийн шалгалтаар ямар нэгэн зөрчил илрээгүйг тэр онцлоод АНУ-ын Холбооны мөрдөх товчооноос эдгээр сонгуулийн талаар явуулж байгаа мөрдөн байцаалтын талаар мэдээлэлгүй байгаа гэжээ.

Швейцарийн Хууль зүйн, цагдаагийн холбооны департамент (FDJP) 2018 ба 2022 онуудын ДАШТ- ийг зохион байгуулах орнуудыг шалгаруулах сонгуулийн талаар эрүүгийн хэрэг нээсэн тухай мэдээ өмнө тарсан юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж