Сонгинохайрхан дүүрэг “Иргэдийн баяр”-аа хийлээ | News.MN

Сонгинохайрхан дүүрэг “Иргэдийн баяр”-аа хийлээ

Сонгинохайрхан дүүрэг “Иргэдийн баяр”-аа хийлээ

Сонгинохайрхан дүүрэг “Иргэдийн баяр”-аа хийлээ

Сонгинохайрхан дүүргийн удирдлагууд иргэдтэйгээ Хайрхан уулаа тахиж иргэдийн баяраа хийлээ. Арга хэмжээний үеэр дүүргийн харъяа хэлтэс албад иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлж ажиллажээ. Иргэдийн баяраар Улс, аймгийн цолтой 64 бөх, Сур харваанд Монгол улсын мэргэн 10, спортын мастер 30, залуу харваачид нийт 82 харваач оролцсон бол шагайн харваанд 17 багийн 130 гаруй мэргэн харваачид оролцлоо. Мөн хүй долоон худагт дааганы уралдаан зохион байгуулж 30 гаруй даага уралдсанаас төв аймгийн Баянчандмань сумын харъяат н.Бат-Эрдэнийн бор даага нэгт хурдаллаа.

“Сонгинохайрхан уулын тахилга-Иргэдийн баяр”-ыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, дүүргийн Засаг даргын тамгын газар, Ялгуусан хутагт сантай хамтран зохион байгуулсан байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-06-03 213.143.46.250

Дэлхийн хамгийн адагт орлоо доо наадамлаж дэмбээдсээрр байгаад

Avatar

Зочин 2019-06-03 66.181.161.89

Юм хийж бүтээх биш, болж л өгвөл баяр наадам хийх донтой улс юм аа, манайхан!!! 13-р зууны байлдан дагуулагчдыг 1690-ээд оноос эрхшээлдээ оруулсан Манжууд номхотгохын тулд өвлөөс бусад бүх улиралд байнгын найр наадам хийдэг болгосн гэдэг. Тэгэж байж монголчуудыг нам тайван байлгаж сургажээ. Тэр заншил нь эдүгээ цусанд нь хүртэл шингэчихээд арилдаггүй ээ!!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж