Сонгинохайрхан дүүргийн удирдлагууд иргэдтэйгээ Хайрхан уулаа тахиж иргэдийн баяраа хийлээ. Арга хэмжээний үеэр дүүргийн харъяа хэлтэс албад иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлж ажиллажээ. Иргэдийн баяраар Улс, аймгийн цолтой 64 бөх, Сур харваанд Монгол улсын мэргэн 10, спортын мастер 30, залуу харваачид нийт 82 харваач оролцсон бол шагайн харваанд 17 багийн 130 гаруй мэргэн харваачид оролцлоо. Мөн хүй долоон худагт дааганы уралдаан зохион байгуулж 30 гаруй даага уралдсанаас төв аймгийн Баянчандмань сумын харъяат н.Бат-Эрдэнийн бор даага нэгт хурдаллаа.
“Сонгинохайрхан уулын тахилга-Иргэдийн баяр”-ыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, дүүргийн Засаг даргын тамгын газар, Ялгуусан хутагт сантай хамтран зохион байгуулсан байна.
Холбоотой мэдээ