Хүүхдийн баяраар 130 хүүхэд төөрчээ

Хуучирсан мэдээ: 2019.06.03-нд нийтлэгдсэн

Хүүхдийн баяраар 130 хүүхэд төөрчээ

Хүүхдийн баяраар 130 хүүхэд төөрчээ

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр цагдаагийн алба хаагч нар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллалаа

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр Цагдаагийн байгууллагаас өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, төөрсөн олон хүүхдийг эцэг эхэд нь хүлээлгэн өгч, тогтмол мэдээ, мэдээлэл, өгч, аливаа хэрэг зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлж ажилласан байна. Баярын өдрөөр хариуцлагатай, сэтгэл, зүтгэлээрээ ажиллаж буй нийт алба хаагчдад олон нийт, иргэдийн зүгээс талархсанаа илэрхийлсэн байна.

Нийслэлийн хэмжээнд 1200 гаруй цагдаагийн алба хаагч хамгаалалтад ажиллаж, Сүхбаатарын талбайд 91, Хүүхдийн паркад 14, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 25 нийт 130 хүүхэд тѳѳрч, эцэг, эхчүүдэд 127 хүүхдийг 15 минутаас 2 цагийн дотор хүлээлгэн ѳгч, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газартай хамтран 2 хүүхдийг хүүхэд хамгааллын хариу үйлчилгээнд хамруулахаар 108 түр хамгаалах байранд хүргүүлж, 1 хүүхдийг дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хэлтэст хүлээлгэн ѳгч ажиллалаа.

Эх сурвалж: ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж