“Засгийн газрын цом-2015” тэмцээний гар бөмбөгийн төрөлд Батлан хамгаалах яамныхан тэргүүллээ

Хуучирсан мэдээ: 2015.06.08-нд нийтлэгдсэн

“Засгийн газрын цом-2015” тэмцээний гар бөмбөгийн төрөлд Батлан хамгаалах яамныхан тэргүүллээ

 

Засгийн газрын яамдууд болон УИХ-ын Тамгын газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын ажилтан, албан хаагчдын дунд жил бүр “Засгийн газрын цом” спортын тэмцээн өрнөдөг уламжлалтай. Энэ жилийн “Засгийн газрын цом-2015” тэмцээн өнгөрсөн тавдугаар сарын 10-наас ширээний теннисээр эхэлсэн бол өнгөрсөн ням гаригт “Буянт-Ухаа” спорт цогцолборт гар бөмбөгийн төрлөөр баг тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм. Аж үйлдвэрийн яам, Зам тээврийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Хууль зүйн яам, Барилга, хот байгуулалтын яам, Гадаад харилцааны яам гэхчилэн 16 баг тамирчид гар бөмбөгийн тэмцээнд өрсөлдснөөс эрэгтэй, эмэгтэй төрөлд Батлан хамгаалах яам тэргүүлж алтан медалийн болзол хангалаа. Алтан медалийн болзол хангасан Батлан хамгаалах яамны эрэгтэй баг тамирчдын тухайд салбарын сайд Ц.Цолмон, дэд сайд А.Баттөр тэргүүтэй яамны газрын дарга нар зонхилсон тамирчид оролцсон юм. Харин Эрчим хүчний яамны баг тамирчид эрэгтэй, эмэгтэй хоёр төрөлд мөнгөн медалийн болзол хангасан байна. “Засгийн газрын цом-2015” тэмцээний сагсан бөмбөгийн тэмцээн энэ сарын 19-21-ны хооронд болно.

 

Эх сурвалж: www.mod.gov.mn

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж