“Монгол цэргийн нэгдсэн холбоо” Төрийн бус байгууллагаас Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй болон төрийн цэргийн байгууллагуудын алба хаагчдын ахмад, дунд залуу үеийн төлөөллийг гэр бүлийн хамт оролцуулж, эхчүүд эмэгтэйчүүдийн ажил, амьдралын ололт, амжилт, эх орныхоо төлөө гүйцэтгэсэн гавъяаг олон нийтэд таниулан сурталчлах, цэрэг, цагдаагийн гэр бүлийн хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Монгол Улсын Төлөө Зүтгэе” үндэсний хэмжээний үйл ажиллагааг 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Соёлын төв өргөөний их танхимд зохион байгуулав.
Энэ үйл ажиллагааны үеэр Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй болон төрийн цэргийн байгууллагуудаас 9 эмэгтэйг шалгаруулан хүндэтгэл үзүүлж, алдаршуулллаа. Дотоодын цэргийн штабын Хүний нөөцийн ахлах офицер, ахмад Ц.Соронзонтунгалаг, Дотоодын цэргийн 805 дугаар ангийн Сургалтын туслах биеийн тамирын офицер, ахлах ахлагч Д.Баяр-Оюун нарын гэр бүл “Шилдгийн шилдэг гэр бүл”-ээр шалгарлаа.
Өндөр заяат Монгол түмнийхээ өөдлөн дэвжих ураг удмын алтан хэлхээг бататган, хань нөхрөө халамжлан дээдэлж, үр хүүхдээ хатан ухаанаар хүмүүжүүлж, иргэний журамт үүргээ нэр төртэй биелүүлж, төрт ёс, эрхт төрөө дээдэлсэн эрхэмсэг хатагтай ахмад Ц.Соронзонтунгалаг, ахлах ахлагч Д.Баяр-Оюун нартаа Дотоодын цэргийн нийт бие бүрэлдэхүүнээс чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Монгол цэргийн хаан хийморь мандан бадарч,
Монгол ээжийн хатан ухаан алдаршин дуурсах болтугай.
Эх сурвалж: ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР
Холбоотой мэдээ