Шилдэг хүүхдүүд шагналаа гардлаа

Хуучирсан мэдээ: 2019.06.03-нд нийтлэгдсэн

Шилдэг хүүхдүүд шагналаа гардлаа

Шилдэг хүүхдүүд шагналаа гардлаа

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас “Гал тоглоом биш” гар зургийн уралдааныг ерөнхий боловсролын сургуулийн ахлах, дунд ангийн сурагчид болон цэцэрлэгийн хүүхэд багачуудын дунд 31  дэх жилдээ зохион байгууллаа.

Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, түүнээс  үүдэлтэй хор уршиг, хохирлыг ойлгуулан таниулах зорилготой тус уралдаанд 685 бүтээл ирсэн байна.  Эдгээр бүтээлээс шилдэг 31 хүүхдийг шалгаруулан Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр шагналыг нь гардууллаа.

“Гал тоглоом биш” гар зургийн уралдааныг зохион байгуулснаас хойш хүүхдийн болгоомжгүй байдлаас шалтгаалан гарах гал түймрийн тоо, хохирол 0,5-10 хувиар буурсан байна гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж