Прага хотын амьтны хүрээлэнгийн дөрвөн тахийг Монголд нутагшуулна

Хуучирсан мэдээ: 2019.06.03-нд нийтлэгдсэн

Прага хотын амьтны хүрээлэнгийн дөрвөн тахийг Монголд нутагшуулна

Прага хотын амьтны хүрээлэнгийн дөрвөн тахийг Монголд нутагшуулна

Чех улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн дөрвөн тахийн гүүг Монгол Улсад нутагшуулахаар болжээ. Тахийн сүрэг бүл нэмэх эл баярт үйл явдал энэ сарын 19-нд болох юм. Амьтны хүрээлэнгээс ирэх дөрвөн тахийг Ховд аймгийн  Тусгай хамгаалалттай газар нутагт ижил сүрэгт нь нийлүүлэх аж. Тус газарт одоогоор 230 орчим тахь нутагладаг байна. Өмнө нь Чех улсын Прага хотын амьтны хүрээлэнгээс тахь авчирч Монгол Тахийн нуруунд тавьж байсан аж. Одоогийн байдлаар Хустайн нуруу, Тахийн тал, Хомын тал гэсэн гурван газар тахийн сүрэг 60 унагаар бүл нэмж, нийтдээ 600 гаруй тоо толгой болоод байна. Мөн Говь- Алтай аймгийн Бугат сумын Тахийн талд жил бүр 3-4 тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлж байгаа аж.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж