Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Э.Амартүвшин ирэх арванхоёрдугаар сард Ж.Вердийн “Набуко” дуурьт тоглох болжээ. Сонгодог дуурь ирэх арванхоёрдугаар сарын 14,16-нд Испанийн хатан хаан Р.Софиягийн нэрэмжит Валенсиа дуурийн театрын тайзнаа эгшиглэх юм. Монголын алдарт баритон Э.Амартүвшин уг дуурьт тоглохдоо Испанийн нэрт дуурийн дуучин, маэстро Пласидо Доминготой ээлжлэн дуулах болсон байна.
Мөн дуучин Э.Амартүвшингийн хувьд тун удахгүй Италийн хамгийн эртний тайз болох Веронагийн задгай театрын тайзнаа Испанийн дуурийн дуучин Пласидо Домингогийн дуурийн урлагт хүчин зүтгэсэн 50 жилийн ойн томоохон арга хэмжээнд оролцох юм байна.
Ирэх зургадугаар сарын 21-нд болох уг арга хэмжээнд дэлхийн дуурийн урлагийн ноён оргил Пласидо Доминго, Анна Нетребко зэрэг дуурийн одод оролцох бөгөөд дэлхийн шилдэг 80 дуурийн гоцлол дуучид гурван сарын турш чуулах ажээ.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ