Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны “Олимп” хотхоны 17 дугаар давхрын тагтнаас хүн унасан тухай дуудлага энэ сарын 2-нд 23.23 цагт Нийслэлийн онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу НОБГ-ын долоон аврагч 23:37 цагт дээрх газарт очиход 29 настай эмэгтэй Г нь хотхоны 17 дугаар давхраас үсэрч өргөтгөлийн хоёрдугаар давхрын дээвэр дээр унаж нас барсан байсан аж. Аврагчид цогцсыг буулгаж тус дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн шилжүүлэн өгсөн байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэнэ.
Э.АРИУН