IMDb-ийн үнэлгээгээр "Чернобыль" кино үзэлт ихтэй байна

Хуучирсан мэдээ: 2019.06.03-нд нийтлэгдсэн

IMDb-ийн үнэлгээгээр "Чернобыль" кино үзэлт ихтэй байна

IMDb-ийн үнэлгээгээр "Чернобыль" кино үзэлт ихтэй байна

АНУ-ын HBO сувгийн бүтээсэн "Чернобыль" кино Internet Movie Database (IMDb) сайтын түүхэн дэх хамгийн эрэлттэй кино болоод байна.

Тус сайтын гаргадаг “Бүх цаг үеийн телевизийн хамгийн шилдэг 250 шоу” жагсаалтад "Чернобыль" кино 10 онооноос 9,6 оноогоор нэгд бичигдлээ. Энэ жагсаалтын тавд Game of Thrones байгаа юм.

“Чернобыль” бэсрэг цуврал нь 1986 онд тухайн үеийн ЗХУ-ын /өнөөгийн Украин/ Чернобыль цөмийн цахилгаан станцад гарсан ослын тухай, ослын хор хөнөөлийг арилгах баатарлаг тэмцлийн тухай өгүүлдэг.

Таван ангитай цувралын сүүлийн анги өнөөдөр гарах юм.

IMDb нь кино, телевизийн контентийн дэлхийд томд тооцогдох портал сайт. Тус порталын архивт таван сая кино байгаа бөгөөд 80 сая хэрэглэгчтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж