Согтуу жолоочид оноох ялыг Орост чангаллаа

Хуучирсан мэдээ: 2019.06.03-нд нийтлэгдсэн

Согтуу жолоочид оноох ялыг Орост чангаллаа

Согтуу жолоочид оноох ялыг Орост чангаллаа

Согтуугаар машин жолоодон осол гаргаж, хүний аминд хүрсэн жолоочид оноох ялыг чангатгасан хуулийг ОХУ-ын Төрийн Дума өнгөрсөн Пүрэв гаригт /2019.05.30/ баталлаа.

Энэ шинэ бие даасан хууль биш бөгөөд Эрүүгийн хуулийн 264 дүгээр зүйл буюу Замын хөдөлгөөний дүрмийг зөрчих, тээврийн хэрэгслийг буруугаар ашиглах гэсэн зүйл ангид нэмэлт өөрчлөлт оруулж байгаа юм.

Шинэ нэмэлт өөрчлөлтөөр, согтуугаар машин жолоодон осол гаргаж бусдын эрүүл мэндэд ноцтой хохирол учруулсан бол 3-7 жил хорих /өмнө дөрвөн жил байсан/, хүний амь нас хохирсон бол 5-12 хүртэл жилээр хорих /өмнө нь долоо хүртэл жил байсан/, ослын улмаас хоёроос илүү хүний амь хохирсон бол 8-15 хүртэл жил хорих /өмнө нь 4-9 жил байсан/ ял ногдуулахаар болж байна.

Үүнтэй хамт Эрүүгийн хуулийн 263 дугаар заалтыг мөн өөрчилсөн байна. Энэ нь согтуугаар төмөр замын вагон, агаарын тээврийн онгоц, усан замын хөлөг онгоц, метроны вагон жолоодон осол гаргах тохиолдлууд юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж