Оросуудын тамхины хэрэглээ буурчээ

Хуучирсан мэдээ: 2019.06.03-нд нийтлэгдсэн

Оросуудын тамхины хэрэглээ буурчээ

Оросуудын тамхины хэрэглээ буурчээ

ОХУ-ын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр оросуудын тамхины хэрэглээ буурч байгаа ч 29 хувь нь тамхи татсаар байна хэмээн тус яамны хэвлэлийн алба мэдээллээ.

Жил бүрийн тавдугаар сарын 31-нийг Тамхигүй өдөр (World No Tobacco Day) болгон тэмдэглэдэг. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын шийдвэрээр энэ өдрийг 1987 оноос хойш тэмдэглэж байгаа бөгөөд тамхины хор уршгийг таниулах зорилготой юм.

ОХУ-ын Эрүүл мэндийн яамны мэдээгээр 2011 онтой харьцуулахад насанд хүрсэн иргэдийн дунд тамхины хэрэглээ 2018 онд 38-аас 29 хувь болон буурчээ. 1999 онд хүүхдүүд 10 орчим насандаа тамхи татаж үзэж байсан бол одоо 13-14 насандаа анх тамхинд орж байна гэжээ.

Өсвөр насныхны дунд тамхи татах нь буурсан сайн үзүүлэлт гэдгийг яам онцолж байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж