Найрамдлын гэрээ байгуулахаас татгалзах шалтгаан юу байв? | News.MN

Найрамдлын гэрээ байгуулахаас татгалзах шалтгаан юу байв?

Хуучирсан мэдээ: 2019.06.03-нд нийтлэгдсэн

Найрамдлын гэрээ байгуулахаас татгалзах шалтгаан юу байв?

Найрамдлын гэрээ байгуулахаас татгалзах шалтгаан юу байв?

Японы Засгийн газар ирэх зургадугаар сарын 28, 29-нд Осака хотод болох “Их-20” бүлгийн дээд хэмжээний уулзалтын үеэр найрамдлын гэрээ байгуулах асуудлаар хэлэлцээр байгуулахаас татгалзах шийдвэрт хүрчээ. Энэ тухай тус улсын Засгийн газрын эх сурвалж мэдээлсэн байна.

Энэ удаагийн “Их 20” бүлгийн дээд хэмжээний уулзалтын үеэр Япон улсын Ерөнхий сайд Абэ Шинзо, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар уулзаж, найрамдлын гэрээний асуудлаар хэлэлцээр байгуулна гэж Японы тал тооцоолж байжээ. Гэвч татгалзах шийдвэр гаргаж, найрамдлын гэрээ байгуулах асуудал тодорхойгүй хугацаагаар хойшилсон нь талуудын аюулгүй байдлын асуудлаар зөвшилцөлд хүрч чадаагүйтэй холбоотой гэж зарим эх сурвалжид мэдээлсэн байна.

ЗХУ-аас Японд 1956 онд санал болгож байсан, Курилын Хабомай, Шикотан хоёр арлын гэрээг оросууд дахин санал болгоно гэж япончууд найдаж байсан нь талаар болсон учраас гэрээг хойшлуулсан байх магадлалтайг эх сурвалж мэдээлжээ.

Япон улсын Ерөнхий сайд Абэ Шинзо өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлээр ОХУ-д айлчилж, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахдаа 70 гаруй жил үргэлжилсэн Курилын арлуудын маргаантай асуудлыг хөндсөн бөгөөд ямар нэг шийдэлд хүрээгүй ч яриа хэлэлцээг цаашид үргэлжлүүлэх талаар санал нэгдээд байв. Үүний зэрэгцээ хоёр орны хооронд урт хугацаанд яригдаж байгаа энхийн хэлэлцээр байгуулах асуудал ч хэвэндээ үлдсэн билээ. Тухайн үед ОХУ-ын Ерөнхийлөгч энэ асуудлаар хоёр улсын иргэдэд нээлттэй хэлэлцэх хэрэгтэйг онцолсон байдаг.

Өнөөг хүртэл энхийн хэлэлцээр байгуулж чадаагүйн гол шалтгаан нь Зөвлөлт Холбоот Улс Дэлхийн II дайны эцэст Японтой дайн зарлаж, Курилын арлуудыг эзлэн авч, 17 мянган япон иргэнийг албадан гаргасан явдалтай холбоотой аж. 2012 оноос хойш энэ асуудлаар Японы Ерөнхий сайд Абэ Шинзо, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар 25 удаа уулзаж байгаа ч тодорхой шийдэлд хүрч чадаагүй өнөөдөртэй золгожээ.

ЗХУ Хабомай, Шикодан арлуудыг энхийн хэлэлцээр байгуулсны дараа Японд буцаан өгөх саналыг 1956 онд дэвшүүлжээ. Гэвч энхийн хэлэлцээр одоог хүртэл хийгдээгүй байгаа юм.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, ОХУ болон Япон улс харилцан шийдэлд хүрэх хэрэгтэйг онцлоод, “Бид урт хугацаанд хоёр орны харилцааг сайжруулж, шинэ түвшинд гаргахыг зорьж байна. Мэдээж хоёр улсын ард иргэд, олон нийтийн саналыг яриа хэлэлцээндээ тусгах нь зөв. Курилын арлуудын асуудлаар бид яриа хэлэлцээгээ цаашид үргэлжлүүлэхээр санал нэгдсэн” гэж мэдэгдэж байв.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Японы Гадаад хэргийн сайд Таро Коно нар өнгөрсөн тавдугаар сард Москва хотноо уулзаж, дөрвөн цаг орчим яриа хэлэлцээ хийсэн билээ. Сергей Лавров Даваа гаригт Сергей Лавров болон Таро Коно нарын Москва хотноо хийсэн уулзалт дөрвөн цаг орчим турш үргэлжилсэн.

Уулзалтын үеэр тэд хоёр улсын хооронд найрамдлын гэрээ байгуулах, тэр дундаа ОХУ-ын мэдэлд байгаа дөрвөн арлын маргааныг зохицуулах тухай асуудлаар голчлон хэлэлцсэн талаар хэвлэлүүд мэдээлж байв.

Уулзалтын дараа Японы Гадаад хэргийн сайд Таро Коно сэтгүүлчдэд Сергей Лавровтой дээрх асуудлаар нухацтай хэлэлцсэнээ мэдэгдсэн билээ.

Орос, Япон зөвшилцөлд хүрэхэд хэт хол байна

Орос, Японы харилцааны гол чухал асуудал бол дэлхийн II дайныг албан ёсоор дуусгах энх тайваны гэрээнд гарын үсэг зурахаас татгалзахад хүргэж буй дөрвөн аралтай холбоотой газар нутгийн маргаантай асуудал юм.

Олон орны судлаач, ажиглагч нар газар нутгийн маргаантай асуудал дээр хоёр талын байр суурь ямар нэгэн онцгой зөвшилцөлд хүрэхэд хэт хол байна хэмээн үзэж буй юм. Учир нь 2005 оны едүгээр сарын 27-нд Путин “Москва нь Оросын хяналтад байгаа Итуруп, Кунашир, Шикотан, Хабомай арлуудыг Японы талд найр тавин өгөх асуудлыг хэлэлцэхэд бэлэн биш байна” гэж мэдэгдсэн. Мөн Оросын телевизийн шууд нэвтрүүлэгт оролцохдоо “Курилийн эдгээр дөрвөн арал нь Оросын мэдэлд байгаа бөгөөд энэ нь олон улсын эрх зүйгээр зохицуулагдсан асуудал юм. Энэ нь дэлхийн 2-р дайны шууд үр дүн мөн бөгөөд бид энэ талаар ямар нэгэн гэрээ, хэлэлцээр хийх төлөвлөгөөгүй байна” гэж мэдэгдэж байжээ.

Тухайн үед Путины шадар туслахын “Хоёр улсын тэргүүлэгчдийн баталсан бүх хуучин бичиг, баримтуудын хүчинтэйг хүлээн зөвшөөрч байна. Иймд хуучин гэрээ, зөвшилцлүүдийг зохицуулах шинэ баримт бий болгох шаардлага алга” гэсэн тайлбар зэргээс үзвэл Оросын тал газар нутгийн маргаантай асуудалд ямар ч гэсэн буулт хийх сонирхолгүй нь харагддаг байна.

Энхтайвны түр гэрээнд гарын үсэг зурсны дараа Шикотан, Хамбомай арлуудыг буцааж өгөхөөр тохирсон заалт ЗХУ-Японы 1956 оны гэрээнд байгаа, ОХУ үүний дагуу дээрх маргаанаа шийдвэрлэхийг зорьж байгаа ч Японы тал татгалзсаар байгаа аж. Японы талаас дөрвөн арлыг бүтнээр нь авах зорилго тавьжээ.

Үүнээс гадна Японы талаас тавьж буй нэг асуудал нь маргаантай арлуудын нэг Итруп болон маргааны субъект биш Оросын арал Уруппугийн хооронд хилийн шугам татах явдал. Ингэж чадвал үр дүнд нь маргаантай дөрвөн арал Японы газар нутагт багтах юм.

Японы талаас асуудлыг нааштай шийдвэрлэхэд дөхөм болно гэж үзэж байсан нэг зүйл нь Орост үзүүлэх эдийн засгийн тусламж, зээл, хөрөнгө оруулалт аж. Анх Япон нь дөрвөн арлаа буцааж авахаас нааш ОХУ-тай эдийн засгийн харилцаа, холбоо хөгжүүлэхгүй гэсэн байр суурьтай байсан ч 1996 оноос уг байр сууриа өөрчилжээ. Учир нь сүүлийн жилүүдийн нефтийн үнийн огцом өсөлтөөс болж ОХУ-ын эдийн засаг тодорхой хэмжээгээр өсөх болсноор Японы тал энэ байр сууриа өөрчлөхөд хүрсэн байна.

Өнөөгийн байдал

Курилын арал дээр эдүгээ ойролцоогоор 16800 хүн оршин сууж байгаа аж. Хүн амын тал хувь нь амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой, ядуу амьдарч буй бөгөөд загас агнуур амьжиргааных нь гол эх үүсвэр аж. Түүнээс гадна өнгөт металл, рашаан ус, төмрийн хүдэр олборлодог байна.

Эх сурвалж: Asahi Shimbun, Bloomberg

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Самурай 2019-06-03 202.179.24.109

НӨХДҮҮД ТҮҮХЭЭ УНШЧИХААД МУЛТАРЦГАА. ОРОСЫГ ЭЗЭЛЖ АВАХЫГ АНУ ӨӨРСДӨӨ СТАЛИНД ЯЛТЫН ГЭРЭЭ ХИЙХДЭЭ МХНАЛ БОЛГОСОН. ЕР НЬ ХУВААРИЛАЛТ ХИЙСЭН ШҮҮ ДЭЭ. СОЛОНГОС, ТАЙВАНЬ, АЖЖИМДАА ХЯТАДЫН ТАЛЫГ АВАХ ТУХАЙ Ч САНААРХАЖ БАЙСАН. ТЭР ҮЕД ГЕРМАН, ИТАЛИ, ЯПОН НУРАВ НЭГ ТАЛ БУЮУ ФАШИЗМ БАЙЛАА. ОДОО Л НЭГ ИХ ЯПОНЧУУД АНУ-Д СҮЖРЭЭД БАЙГАА НЬ ӨӨРСДӨӨ ТЭДЭНД ҮЕИЙН ҮЕД Л ДЭЭРЭЛХҮҮЛЭХ БАЙДЛБГ НУТАГТАА БИЙ БОЛГОСОН

Avatar

Зочин 2019-06-03 103.57.95.125

Orosuud manaihaas ch bas hussenee hangalttai avsan. Baigal muutai gazriig uher malnuudad uldeesen gehed bolno doo.

Avatar

Зочин 2019-06-03 202.131.245.243

Хэдэн онд ямар газар?

Avatar

Зочин 2019-06-03 202.131.245.243

Бусдаас булаан авсан 4 арлаар яах гээд байгаа самурай нар вэ?

Avatar

зочин 2019-06-03 202.126.88.58

Хүний газрыг булааж авчихаад буцааж өгөх нь зөв. Орос ийм том газартай байж нэг арал дээр багтахгүй байгаа самуурай нарт тэр 4 арлыг нь буцааж өгвөл зүйд нийцнэ.

Avatar

Зочин 2019-06-03 202.131.245.243

Тэгж л их өрөвдөөд байгаа бол чи Халх голыг япончуудад өгчих. Оросын газрыг чи шийдэхгүй л дээ, хө.

Avatar

Зочин 2019-06-03 202.131.245.243

1900.01.01-ээс хойш эзлэн авсан бүх арлаасаа Япон Улс татгалзаж, 1951 онд Сан Франфиско хотод гарын үсэг зурсан шүү дээ. Үүнийг нь баталгаажуулж нөгөө талаас дэлхийн 40 улс гарын үсэг зурсан.

Avatar

mongolhvv 2019-06-03 202.131.225.197

ene delhiin 2 dainii vr dvng hvleen zobshooorohgui bnaa gesen vgee. yponuud 2 aralaa abaad l daraa vedee nogoo 2 aralaa abahaa daatgaj orhison deer dee.. deer yponuud abaad amerikiin tsereg bairuulbal orosd ayultai geed vzej bgaa ni bodoh heregtei dee..

Avatar

болд 2019-06-03 202.21.113.54

энэ арлууд японых Оросуудад ямар ч хамаагүй

Avatar

Э 2019-06-03 202.126.88.164

Новшийн оросууд ард түмэн нь улам л ядаарч бна. Бусдын газар нутгийг булаагч бол оросууд

Avatar

Зочин 2019-06-03 66.181.161.44

Манж Го улс дайнд ялсан бол өнөөгийн монголын нутагт самурай нар амьдарч байх байсан биш үү. Энэ л баяраа бид энэ жил 70 жилийн дараа тэмдэглэж байна.

Avatar

Зочин 2019-06-03 202.131.245.243

80 жил

Avatar

Зочин 2019-06-03 66.181.170.73

орос хятад хоёр задрах цаг ирэх биз дээ. манай хамгийн сайхан байгальтай хамгийн их мод өвс ургамалтай газрыг орсууд авсан нь үнэн шүү дээ. тэд дан хөрш зэргэлдээ улсуудаа эзлэн түрэмгийлэх бодлого явуулж байдаг. орос хятад хоёрт задрал явагдаж тагна урхианхай өвөр монгол тусгаар тогтнох хэрэгтэй. хэсэг тусгаар улс гэж явж байгаад ард нийтийн санал асуулга явуулаад монгол улсад нэгдүүлэх. яг орсууд тэгж салгасан шиг аргаар буцаах.

Avatar

Зочин 2019-06-03 202.131.245.243

Аааааааааааа ха ха ха ха ха ха. Хүүхэд шиг юм бичих юм аа. Эсвэл хүүхэд ч юм уу? Монголд үлдсэн өнчин хятад хүүхэд л юм аа даа?

Avatar

Зочин 2019-06-03 202.131.245.243

Хятдын колони Монгол Улсад нэгдэх улс энэ хорвоод байх уу?

Avatar

Зочин 2019-06-03 202.131.245.243

1905 онд японд алдсан 4 арлаа Оросууд 1945 онд буцаан авсан төдий. Японд түйч хамаагүй арлууд.

Avatar

Амар 2019-06-03 43.231.115.1

Оросуудад угаасаа элэнцэг паланцагийнх нь арал байх билээ.Хурдахан шиг 4-н арлыг нь Японд буцааж өгвөл өөрсөдөд нь ашигтай баймаар юм.ОХУ юм байгаа биздээ Эсвэл Оросын Эзэнт гүрэн юм уу.Хаашаа юм бэ.

Avatar

Зочин 2019-06-03 202.131.245.243

Япон Улс юм байгаа биз дээ? Эсвэл Японы Эзэнт гүрэн юм уу? Хаашаа юм бэ?

Avatar

Зочин 2019-06-03 202.131.245.243

Бусдаас булаан авсан 4 арлаар яах гээд байгаа самурай нар вэ? Тэртэй тэргүй 1900.01.01-ээс хойш эзлэн авсан бүх арлаасаа Япон Улс татгалзаж, 1951 онд Сан Франфиско хотод гарын үсэг зурсан шүү дээ. Үүнийг нь баталгаажуулж нөгөө талаас дэлхийн 40 улс гарын үсэг зурсан.

Avatar

Зочин 2019-06-03 202.131.245.243

Курилын арлууд, өмнөд Сахалиныг арлын бацхан самурай нар 1905 онд Оросын эзэнт гүрнээс булаан эзэлсэн.

Avatar

Зочин 2019-06-03 202.131.245.243

Курилын арлууд, өмнөд Сахалиныг арлын бацхан самурай нар Оросын эзэнт гүрнээс булаан эзэлсэн. Айну арлыг 1858 онд Крымийн дайныг далимдуулан Оросын эзэнт гүрнээс булаан эзэлж, Хоккайдо гэж нэрлэх болсон. Самурай нар Колчакаас залилан авсан Оросын хааны алтны нөөцийг буцаан өгөх ёстой. Юун арал, марал?

Avatar

Дэндэв 2019-06-03 202.126.90.120

Бузрын орк шааж өгч байнаа. Тархийг нь хага ш*** юмсан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж