ШЕЗ-ийг удирдах марафон эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2019.06.03-нд нийтлэгдсэн

ШЕЗ-ийг удирдах марафон эхэлжээ

ШЕЗ-ийг удирдах марафон эхэлжээ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндоржийн бүрэн эрхийн хугацаа хугацаа тавдугаар сарын 25-ны өдөр дуусгавар болсон. Түүнтэй хамт зөвлөлийн дөрвөн гишүүний эрх ч дуусгавар болж байгаа юм. Шүүхийн ерөнхий зөвлөл болон түүний дарга нь хуулийн дагуу гурван жилийн хугацаанд сонгогддог.

ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ТУХАЙ ХУУЛЬ:

13.1.Ерөнхий зөвлөл нь дарга, дөрвөн гишүүнээс бүрдэх бөгөөд Ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг анхан шатны шүүхийн шүүгчдийн болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс тус бүр нэг, Хуульчдын холбооноос нэг, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас нэг хүний нэрийг тус тус санал болгосноор Монгол Улсын Ерөнхийлөгч томилно.

Зөвлөлийн гишүүд Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргыг томилох саналаа Ерөнхийлөгчид хүргүүлнэ. Мөн нэг удаа улираан томилох боломжтой бөгөөд Н.Лүндэндорж болон зөвлөлийн хувьд нэг удаа улиран сонгогдсон юм.

АНХАН ШАТНЫ ШҮҮХЭЭС Т.МЭНДСАЙХАН ХАМГИЙН ӨНДӨР ОНООГ АВЧЭЭ

Тэгвэл шүүхийн захиргааны хуулийн дагуу анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөлөөс ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч эхнээсээ тодорч эхэлжээ. Шүүхийн захиргааны хуулийн дагуу зөвлөлд нэр дэвшигчдийг санал хураалтаар тодруулж, Т.Мэндсайхан хамгийн өндөр буюу 25, А.Насандэлгэр 16, Ц.Оч 15, Х.Ганболд 5, А.Сарангэрэл 4, Л.Энхтайван 3, Д.Оюумаа, П.Туяат нар 2, Б.Баатар, Д.Мөнх-Эрдэнэ, Д.Мягмаржав, Ж.Оюунтунгалаг, Б.Хажидмаа нар тус бүр нэг оноо авчээ. Тиймээс эдгээр нэр дэвшигчдийн намтар, мөрийн хөтөлбөрийг бүх шатны шүүхийн байгууллагуудад явуулж, санал хураалтаар нэг хүнийг сонгож, зөвлөлийн бүрэлдэхүүнд томилох юм.

Харин одоо давж заалдах, хяналтын шатны шүүх болон Хуульчдийн холбоо, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас тус бүр нэг нэг хүнийг зөвлөлийн бүрэлдэхүүнд томилох сонгон шалгаруулалтыг хийх юм.

13.2.Ерөнхий зөвлөлийн даргыг Ерөнхий зөвлөлийн гишүүд дотроосоо нэр дэвшүүлэн хуралдаанаараа хэлэлцэж, гишүүдийн олонхын санал авсан хүнийг санал болгосноор Монгол Улсын Ерөнхийлөгч томилно.

Үүний дараа зөвлөлийн бүрэлдэхүүн тодорч, дотроосоо нэг хүнийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар сонгож, Ерөнхийлөгчид хүргүүлж, томилуулах юм.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж