Дуучин Б.Маралжингоо “Яг түүн шиг” шоуны анхны ялалтаа авлаа

Хуучирсан мэдээ: 2019.06.03-нд нийтлэгдсэн

Дуучин Б.Маралжингоо “Яг түүн шиг” шоуны анхны ялалтаа авлаа

Дуучин Б.Маралжингоо “Яг түүн шиг” шоуны анхны ялалтаа авлаа

“Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн дөрөвдүгээр улирлын тав дахь дугаар уламжлал ёсоор өчигдөр /2019.06.02/ “Боловсрол суваг” телевизээр үзэгчдэд хүрлээ. Энэ удаагийн дугаарын ялагчаар дуучин Б.Маралжингоо Ардын жүжигчин, уртын дуучин А.Нэргүйн  “Алсын газрын зэрэглээ” дууг тун адилхан дуулж, анхны ялалтаа байгууллаа.

Дээрх дугаараар “Яг түүн шиг” шоуны шилдэг оролцогчид тун ширүүн өрсөлдөөнтэй үзүүлбэрийг үзүүлж, шүүгчдийг багагүй сандаргаад авав. Шоуны салхийг хагалж, загвар өмсөгч С.Сарнай 19 настай дэлхийн алдартай реппер Lil Pump-ыг дууриасан бол дуучин Б.Халиун Өмнөд Солонгосын дуучин загвар өмсөгч Ким Жэ-ни буюу Jennie Kim нэрээр олонд танигдсан K-Pop уран бүтээлчийг яг түүн шиг дууриалаа.

Харин дуучин П.Баярцэнгэл “Die Antwoord” хамтлагийн гишүүн Yolandi Visser-ийн этгээд дүрд хувирч, жүжигчин Т.Бархүү рок дуучин, дуу зохиогч, жүжигчин Alice Cooper-н дүрээр эргэн ирсэн бол дуучин Г.Сүндэрмаа дахин эрэгтэй алдартны дүрд хувирч, “Outkast” хамтлагийн гишүүн André 3000-ы дүрийг бүтээлээ. Авьяаслаг оролцогч Б.Нацагдоржийн хувьд “Linkin Park” хамтлагийн гоцлол дуулаач Chester Bennington-ыг тун адилхан дууриаж, чадварлаг дуучин гэдгээ дахин нотолсон бол дуучин Б.Амархүү Монгол Улсын гавьяат жүжигчин С.Батсүхийг түүний шавь Б.Бат-Энэрэлтэй цуг дуулж, үзэгчдэд гэнэтийн бэлэг барилаа.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж