Жүжигчин Б.Амарсайхан зураач охиныхоо бүтээлийг "өмсөв"

Хуучирсан мэдээ: 2019.06.03-нд нийтлэгдсэн

Жүжигчин Б.Амарсайхан зураач охиныхоо бүтээлийг "өмсөв"

Жүжигчин Б.Амарсайхан зураач охиныхоо бүтээлийг "өмсөв"

Алдарт эхийн I, II одонтой ээжүүд энэ жил улсын хэмжээнд 9465-аар нэмэгджээ. Тэдний дунд жүжигчин Б.Амарсайханы гэргий С.Уран багтаж, энгэртээ Алдарт эхийн II одонг зүүсэн.

Үлгэрч жишээч хосууд Эх үрсийн баярын өдрөөр охиныхоо зурсан зургийг хувцсан дээр урлаж, өмссөн нь содон бүтээлийн нэг болов. Тэд дөрвөн охинтой бөгөөд охидоос нь зураач төрж байгаа аж.

Үе тэнгийнхээ бүсгүйчүүдийн үлгэр дууриал болсон С.Уран энэ жилийн одонтой ээжийн онцгой нэгэн байсан юм. Хүүхдүүдээ өсгөхийн хажуугаар бизнес эрхлэгч бүсгүйчүүдэд санхүүгийн болон харилцааны чиглэлээр сургалт явуулж зөвлөгөө өгдөг С.Уран кино урлагийн салбарт авьяастайгаа харуулж продюсерын үүрэг гүйцэтгэж байна.

Ч.ШАРХҮҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
ЗөвЗөв
6
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж