Монголын Үндэсний бөхийн холбооноос сар бүр сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдааныг зохион байгуулдаг билээ. Өчигдөр Бөхийн өргөөнд болсон 85 дахь удаагийн хаалтын барилдаанд 416 бөх уран мэх, авхаалж самбаагаа сорин барилдсанаас Ховд аймгийн Мөст сумын харьяат, сумын заан Ц.Төмөрцоож ес даван түрүүлж, Увс аймгийн Наранбулаг сумын харьяат, сумын заан Б.Батбаян үзүүрлэжээ. Барилдааны их шөвөгт Увс аймгийн Баруунтүрүүн сумын харьяат, сумын заан Э.Гансүх, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын харьяат, сумын заан Э.Буянтогтох нар үлджээ.
2018-2019 оны төлөвлөгөөт барилдааны дагуу сумын цолтой болон залуу бөхчүүдийн хаалтын барилдааныг Бөхийн холбооноос зохион байгуулжээ.
Дашрамд дуулгахад, Цэргийн цол чимэг олгох “Бүх цэргийн наадам-2019” бөхийн барилдаан зургадугаар сарын 9-д Бөхийн өргөөнд болж, энэ жилийн эхний цолтнууд тодорно.
4444 2019-06-03 43.228.129.131
Сумын заан Б.Батбаян үзүүрлэв.
зочин 2019-06-03 66.181.166.196
Юу болоод хадаг яндар болоод явчихав, аль нэг хийдийн нэрэмжит барилдаан юм уу, эсвэл монголын үндэсний бөхийн холбоо гээч нь шашны байгууллага болчихоо юу
зочин 2019-06-03 66.181.166.196
Юу болоод хадаг яндар болоод явчихав, аль нэг хийдийн нэрэмжит барилдаан юм уу, эсвэл монголын үндэсний бөхийн холбоо гээч нь шашны байгууллага болчихоо юу
Зочин 2019-06-03 202.131.225.150
Буянтогтох дүүдээ баяр хүргэе Сайхан уран барилддаг залуу шүү Дүүдээ цаашдынх нь бөхийн замналд амжилт хүсе