Алдарт теннисчин У.Серена Парисаас буцав

Хуучирсан мэдээ: 2019.06.03-нд нийтлэгдсэн

Алдарт теннисчин У.Серена Парисаас буцав

Алдарт теннисчин У.Серена Парисаас буцав

Мэргэжлийн талбайн теннисний энэ оны хоёр дахь “Их дуулга” болох Францын нээлттэй тэмцээн Парис хотод болж байна.

Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд томоохон өрсөлдөөн өрнөж байна. Өнгөрөгч амралтын өдрүүдэд болсон гуравдугаар тойргоос олон теннисчин буцах тийзээ захиалжээ.

АНУ-ын алдарт теннисчин, энэ жил 38 настай Серена Уильямс нутгийн залуу теннисчин С.Кенинд 6:2, 7:5-аар дийлдэж, тэмцээнээ дуусгалаа. Тус тэмцээнд 10-т эрэмбэлэгдэн тоглосон Серена ОХУ, Японы теннисчдийг буулган авсан ч 20 настай орос гаралтай София Кенинд ялагдсан нь нэгэн дуулиан болж байна. Түүний хувьд энэ жилийн хоёр дахь “Их дуулга”-ыг өндөрлүүллээ.

Дэлхийн чансааг тэргүүлж явсан алдарт Серена Францын нээлттэй тэмцээнд 2002, 2013, 2015 онуудад түрүүлж байжээ.

Мөн Серенагаас гадна Японы теннисчин Н.Осакач дөрөвдүгээр тойрогт үлдэж чадсангүй. Шороон талбайд муу тоглодог Наоми Осака Чехийн Катерина Синиаковад дийлдсэн.

2018 оны төгсгөлд Америкийн нээлттэй тэмцээн болон энэ оны эхэнд Австралийн нээлттэй тэмцээнд дараалан түрүүлж, дэлхийн чансааг тэргүүлэх болсон Осака өнгөрсөн жилийн амжилтаа давтлаа.

Парист эхлээд долоон хоног болж буй Францын нээлттэй тэмцээний гуравдугаар тойргийн тоглолтууд өнгөрөгч амралтын өдрүүдэд болж, шилдэг найман теннисчин эхнээсээ тодорч эхэллээ.

42 сая еврогийн шагналын сантай Францын нээлттэй тэмцээн ирэх Ням гаригт өндөрлөнө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж