БНСУ-ын Элчин сайд Жон Жэ Намтай холбоотой мэдэгдэл гаргав

Хуучирсан мэдээ: 2019.06.02-нд нийтлэгдсэн

БНСУ-ын Элчин сайд Жон Жэ Намтай холбоотой мэдэгдэл гаргав

Жон Жэ Намын талаар хэсэг бүлэг хүмүүс эсэргүүцлээ илэрхийлж буй арга хэмжээ гэж үзжээ

БНСУ-ын Элчин сайд Жон Жэ Намтай холбоотой мэдэгдэл гаргав

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдаар ажиллаж байгаа Жон Жэ Намтай холбоотой мэдээлэл SBS телевизээр тавдугаар сарын 28-ны өдөр гарч, түүнийг эрх мэдлээ ашиглан виз зуучилсан байж магадгүй гэсэн мэдээлэл өгсөн. Мөн Элчин сайдыг ажилтнуудтайгаа зүй бусаар харьцаж, зохисгүй үйлдэл гаргасан гэж үзэн, тус улсын Гадаад хэргийн яам аудитын шалгалт хийхээр болсон талаар бид өмнө нь мэдээлж байсан юм.

Элчин сайд Жон Жэ Нам "SBS телевиз болон бусад дотоодын хэвлэл мэдээллийн байгуулага нэг талыг баримталсан мэдээлэл бэлтгэж, олон нийтэд ташаа мэдээлэл өгсөн. Албан ёсны шалгалтын үр дүн гартал Монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд ч нэг талыг барьсан мэдээ гаргахгүй байхыг хүсье. Мөн удаашралтай байгаа БНСУ-ын визийг дүрэм журмын дагуу зохицуулан ажиллаж байгаа бөгөөд хэсэг бүлэг хүмүүсийн эсэргүүцлээ илэрхийлж байгаа арга хэмжээ гэж үзэж байна. Тиймээс албан ёсны шалтгалт хийгээгүй байгаа учир эргэн олон нийтэд мэдээлэл өгөх болно" гэсэн байна.

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Жон Жэ Намтай холбоотой мэдээллийн дагуу Элчин сайдын яамнаас дараахь мэдэгдлийг гаргажээ. Уг мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна. Түүнд:

"Сүүлийн өдрүүдэд Монголын хэвлэл мэдээллээр манай Элчин сайдын яамтай холбоотой “БНСУ-ын Элчин сайдыг хахуулийн хэрэгт буруутгав”, “БНСУ-ын Элчин сайд төсвөө хувийн зориулалтаар ашигладаг байжээ” (Үндэсний шуудан, Монголын үнэн), “Монгол дахь БНСУ-ын Элчин сайдын яамыг шалгаж байна” (Монголын мэдээ) гэх гарчигтай мэдээ нийтлэгдсэн байна. Дээрх мэдээ нь солонгост гарсан мэдээг эш татаж гаргасан байна. Гэвч Солонгосын хэвлэл мэдээллийн байгууллагууд нэг талыг баримталсан, бодит байдлаас зөрүүтэй, шалгаж судлаагүй мэдээ гаргасан учир Элчин сайд Жон Жэ Нам тэр даруй БНСУ-ын Засгийн газарт өөрөө хүсэлт гаргаж, удахгүй албан ёсны шалгалт хийх гэж байгаа бөгөөд үүгээр үнэн мөнийг тогтоох болно.

Элчин сайд Жон Жэ Нам Солонгосын хэвлэл мэдээллийн байгууллагуудын асуултад тайлбар өгсний дагуу Солонгосын хэвлэл мэдээллээр цаашид үүнтэй холбоотой зөвхөн нэг талыг баримталсан мэдээлэл гаргахаа ихэнх нь зогсоосон байгаа юм. Иймд албан ёсны шалгалтын үр дүн гартал Монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд ч мөн тус Элчин сайдын яам болон Элчин сайдад сөргөөр нөлөөлж болохуйц нэг талыг баримталсан мэдээг гаргахгүй байхыг хүсч байна.

Ийм мэдээ хэвлэл мэдээллээр гарах болсон шалтгааныг солонгосын визийг дүрэм журмын дагуу зохицуулан ажиллаж буй Элчин сайд Жон Жэ Намын талаар хэсэг бүлэг хүмүүс эсэргүүцлээ илэрхийлж буй арга хэмжээ гэж үзэж байгаа бөгөөд үүнийг нотлох материал ч хэд хэд байгаа юм. Одоогийн байдлаар албан ёсны шалгалт хийгээгүй байгаа учир дараа зохих цагт олон нийтэд дэлгэх тухай судалж байна" гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж