Гималайн ууланд найман уулчин сураггүй алга болжээ | News.MN

Гималайн ууланд найман уулчин сураггүй алга болжээ

Гималайн ууланд найман уулчин сураггүй алга болжээ

Гималайн ууланд найман уулчин сураггүй алга болжээ

Гималайн уулсын хамгийн өндөр, авирахад хүнд хэцүү оргилуудын нэг болох “Нанда Деви”-д авирахаар явсан долоон уулчин Энэтхэг хөтчийнхөө хамт сураггүй болоод долоо хонож байгаа талаар орон нутгийн удирдлагууд өнөөдөр /2019.06.02/ мэдээлжээ.

Тус авиралтын багт дөрвөн англи, хоёр америк, нэг австрали уулчин байсан бөгөөд тэдэнтэй зэрэг авиралт хийсэн бусад багууд отогтоо эргэн ирцгээсэн байна.

“Нанда Деви” оргил нь 7400 метрийн өндөр бөгөөд Гималайн уулсын хамгийн адармаатай, аз сорьсон оргилуудын нэг аж. Цаг агаарын тааруу байдлаас болж хоёр ч удаа эрэн хайх ажиллагааг хойшлуулсан бөгөөд Энэтхэгийн агаарын хүчний нисдэг тэрэг уг ажиллагаанд нэгдэн сураггүй болсон уулчдыг хайж буй юм байна.

Эх сурвалж: BBC

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

carlsen 2019-06-02 202.131.225.150

ийм шовх уулруу яаж авирдаг байна аа зориг л юмдаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж