Амьтны гаралтай түүхий эд, ховор ургамал тээвэрлэсэн этгээдүүдэд ял оноов | News.MN

Амьтны гаралтай түүхий эд, ховор ургамал тээвэрлэсэн этгээдүүдэд ял оноов

Амьтны гаралтай түүхий эд, ховор ургамал тээвэрлэсэн этгээдүүдэд ял оноов

Амьтны гаралтай түүхий эд, ховор ургамал тээвэрлэсэн этгээдүүдэд ял оноов

Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс шалгаж, Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн Б, Э нарт холбогдох эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын сүүлээр хянан хэлэлцжээ.

Анхан шатны шүүх иргэн Э, Б нарыг “2017 оны 09 дүгээр сараас 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл ховор амьтны жагсаалтад багтсан халиун бугын 2 кг 955 грамм цусан эвэр, 440 грамм сүүл, 395 грамм чив, 117 кг 145 грамм ховор ургамал болох дэрвэгэр жиргэрүү ургамлыг хадгалсан,

Уг амьтны гаралтай түүхий эдийн зүйл болон ховор ургамлыг 2017 оны аравдугаар сард Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Улаанбаатар төмөр замын суудлын вагон депогийн нэгдүгээр зам дээрээс Улаанбаатар-Бээжин чиглэлийн олон улсын суудлын 24 дүгээр галт тэрэгний дизель вагоны хөргөлтийн секцэд нууж тээвэрлэсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокуророос тавьсан саналын дагуу тус бүр хоёр жилийн хугацаагаар хорих ял оногдуулжээ.

Нийслэлийн прокурорын газраас мэдээслнээр, байгаль орчинд учирсан хохирол болох 55.686.250 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулах, эд мөрийн баримтаар хураан авсан халиун бугын цусан эвэр, сүүл, чив, ховор ургамал болох дэрвэгэр жиргэрүү ургамлыг зохих журмын дагуу шийдвэрлүүлэхээр Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд шилжүүлж шийдвэрлэсэн байна.

Б.ЖАРГАЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Уншигч 2019-06-02 120.22.124.6

Устгасан амьтад нь хайран байна даа. 2 Жил арай бага биш үү. Мөнгөний төлөө азаа үзээд баригдвал 2 жил л суух юм бол хийх гарууд зөндөө байгаа. Шорон оронгоор явсан гаруудад бол азаа үзэхэд алдахааргүй л хуультай юм биш үү. Ял нь чанга байх тусам хүн ойртохгүй баймаар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж