ОХУ-ын Зержинск хотод үйлдвэр дэлбэрч, онц байдал зарлажээ

Хуучирсан мэдээ: 2019.06.02-нд нийтлэгдсэн

ОХУ-ын Зержинск хотод үйлдвэр дэлбэрч, онц байдал зарлажээ

ОХУ-ын Зержинск хотод үйлдвэр дэлбэрч, онц байдал зарлажээ

ОХУ-ын Зержинск хотод өчигдөр /2019.06.01/ цэргийн зориулалтын тэсрэх бөмбөг үйлдвэрлэж, хадгалдаг байсан үйлдвэрт маш хүчтэй дэлбэрэлт болжээ. Тус дэлбэрэлтийн улмаас 82 хүн бэртэж гэмтэн, ойр хавьд нь байдаг 180 орчим айл их, бага хэмжээгээр эд хөрөнгөөрөө хохирсон байна. Дэлбэрэлтийн дараа онц байдал зарлаж, аврах ажиллагааг яаралтай эхлүүлж, гэмтэж бэртсэн иргэдийг эмнэлэгт хүргэжээ. Гэмтэж бэртсэн хүмүүсийн 38 нь үйлдвэрийн ажилчин байсан бол үлдсэн нь ойролцоо амьдардаг оршин суугчид аж.

“Кристал” төрийн өмчит шинжлэх ухаан, судалгааны институт нь 1950 онд байгуулагдсан бөгөөд 2011 онд ОХУ-ын төрийн өмчит “Ростек” корпорацийн мэдэлд шилжсэн байна.

Одоогоор үйлдвэр ямар хүчин зүйлийн улмаас дэлбэрснийг шалгахаар ажиллаж буй ба ихэнх хүмүүс дэлбэрэлтийн улмаас хагарч шидэгдсэн шил, тоосго гэх мэт зүйлст оногдож гэмтсэн байна.

Дэлхийн хамгийн их бохирдолтой хотын нэгээр нэрлэгддэг тус хотод өнгөрсөн наймдугаар сард мөн үйлдвэрийн байранд дэлбэрэлт болж, гурван хүн амиа алдаж байжээ.

Эх сурвалж: TASS

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж