АНУ-ын төрийн далбааг энэ сарын 4-ний өдөр хүртэл хагас бөхийлгөнө

Хуучирсан мэдээ: 2019.06.02-нд нийтлэгдсэн

АНУ-ын төрийн далбааг энэ сарын 4-ний өдөр хүртэл хагас бөхийлгөнө

АНУ-ын төрийн далбааг энэ сарын 4-ний өдөр хүртэл хагас бөхийлгөнө

АНУ-ын Виржиниа-Бич хотод өчигдөр /2019.06.01/ үл таних этгээд гал нээсний улмаас 12 хүн амиа алдаж, дөрвөн хүн шархадсан харамсалтай хэрэг гарсан билээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп халдлагын улмаас амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэн төрийн далбаагаа хагас бөхийлгөхийг өнөөдөр үүрэг болгожээ. Энэхүү шийдвэрийн дагуу Цагаан ордон, засаг захиргааны байрууд, цэргийн бааз, хилийн чанад дахь дипломат төлөөлөгчийн газруудад төрийн далбааг энэ сарын 4-ний өдрийг хүртэл хагас бөхийлгөх аж.

Гэмт этгээдийн ар гэрийнхэн амиа алдсан хүмүүс болон тэдний гэр бүлийнхнээс хүлцэл өчин, эмгэнэл илэрхийлсэн байна.

“CNN” агентлагийн мэдээлснээр, гал нээсэн этгээд нь 40 настай Деуэйн Крэддок гэгч бөгөөд хотын ус түгээх сүлжээний компанид 15 жилийн турш ажилласан нэгэн байжээ. Гэмт этгээд сүүлийн долоо хоногуудад их хэмжээний галт зэвсэг худалдан авсан байсан ба буудалцааны үеэр амиа алдсан юм.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж