Трамп Зеленскийг Вашингтонд айлчлахыг урив

Хуучирсан мэдээ: 2019.06.02-нд нийтлэгдсэн

Трамп Зеленскийг Вашингтонд айлчлахыг урив

Трамп Зеленскийг Вашингтонд айлчлахыг урив

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийд Вашингтонд айлчлах урилга илгээсэн талаар Цагаан ордноос өнгөрсөн бямба гаригт мэдээлжээ. Одоогийн байдлаар ЗеленскийН Вашингтонд айлчлах хугацаа тодорхойгүй байгаа аж.

Украины Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба өнгөрсөн бямба гаригт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийд Вашингтонд албан ёсны айлчлал хийх урилга ирүүлснийг баталжээ. Тус албанаас гаргасан мэдэгдэлд, Зеленский Цагаан ордны тэргүүн Дональд Трамп өөрийг нь Вашингтонд албан ёсны айлчлал хийхийг урьсанд талархаж буйгаа илэрхийлснийг дурдсан байна.

Украины "Weekend Mirror" эх сурвалжийн мэдээллээс иш татан “Трамп, Зеленский нарын уулзалтын үеэр "Донбасын мөргөлдөөнийг шийдвэрлэх чухал яриа хэлэлцээ хийгдэхээс гадна хоёр орны удирдагч бизнесийн бодит төслүүдийн талаар ярилцана” хэмээн мэдээлжээ. Эх сурвалж мөн Украины Ерөнхийлөгч тавдугаар сарын 31-нд Америкийн удирдагчаас айлчлалын урилга хүлээн авсан талаар мэдээлсэн байна.

Б.ЖАРГАЛ
Эх сурвалж: TASS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж