АНУ-ын виз хүсэгчдийн сошиал мэдээллийг шалгадаг болжээ | News.MN

АНУ-ын виз хүсэгчдийн сошиал мэдээллийг шалгадаг болжээ

АНУ-ын виз хүсэгчдийн сошиал мэдээллийг шалгадаг болжээ

АНУ-ын виз хүсэгчдийн сошиал мэдээллийг шалгадаг болжээ

АНУ-д зорчих бүх төрлийн виз хүсэгчдээс энэ сараас эхлэн хувийн сошиал мэдээллийг нь шаардах болсон байна. Визний материалд тухайн хүний сошиал сүлжээний нэр хаяг, сүүлийн таван жил ашигласан идэвхтэй и-мэйл хаяг, утасны дугаар зэргийг хавсаргах шаардлагатай болжээ.

Өмнө нь зөвхөн олон улсын террорист байгууллагуудтай холбоотой байж болзошгүй хүмүүсээс ийм мэдээлэл шаарддаг байсан бол одоо бүх хүнд хамааралтай болж байна. Террорист үйл ажиллагаа явуулах магадлалтай, эсвэл энэ төрлийн бүлэглэлүүдтэй холбоотой байж болзошгүй гэсэн шалтгаанаар жилд 65 мянган гадны иргэн тус улс руу нэвтэрч чаддаггүй ажээ.

Дипломат болон албан паспорттой виз мэдүүлэгчдэд энэ журам үйлчлэхгүй юм байна. Виз хүсэгчийн мэдээллийн дагуу тухайн хүн сошиал орчинд ямар үйлдэл, зан авир гаргаж байсныг нягтлан шалгаж, энэ нь визний хариуд нөлөөлж магадгүй аж.

АНУ-ын визийн мэдүүлэгт “сошиал сүлжээ хэрэглэдэггүй” гэсэн сонголт байгаа ч энэ нь худлаа байвал ноцтой үр дагаварт хүргэнэ гэж АНУ-ын төрийн департмент анхааруулсан байна. Виз мэдүүлэгчээс сошиал мэдээлэл шаардах саналыг Трампын засаг захиргаа 2018 оны гуравдугаар сард анх гаргаж байсан бөгөөд жилд дунджаар 15 сая гадаадын иргэн тус улсад нэвтрэх виз мэдүүлдэг байна.

Эх сурвалж: VOA

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-06-02 202.131.236.122

Эх захгүй солиордог нь арай багасч магадгүй боллоо яамай даа. Их мэдэгч нараа хүүхдүүдийнхээ ирээдүйд гай болов доо.

Avatar

Zochin 2019-06-02 202.9.43.119

Yagad hunii huviin oron zaig shalgaj baigaan. Ene chin viztei yamar hamaarai yumbee. Arai denduu bishuu

Avatar

х***а гэж хашгирагч х***а 2019-06-02 202.179.26.72

Арьс өнгө яс үндэс шашин шүтлэг нас хүйсээр үзэн ядаж х***а гээд л орилдог п***а уншсан оросжсон Оркуудад Америк ингээд хаалга хааж байгаа юмдаа. Үзэн ядах үзлийг хамгийн түрүүн хянадаг орон шүү дээ.

Avatar

Зочин 2019-06-02 202.9.44.148

Uursdiinxen koloni bolxos tatgalzsan vzel bodoltoi xvmvvsig yalgaxana l de?!?!?!? 1 vgeer bol oyu tolgoigo zvgeer ug gej gytsaj bna

Avatar

Зочин 2019-06-02 107.77.173.8

АНУ-ын Үндсэн хуулиар АНУ-ыг колони эзэмшихийг хориглочихсон байдаг юм байна…мэдэж ав.

Avatar

Зочин 2019-06-02 202.9.44.96

Dald kolonchlol lyibar byyrai ornyydig muljix muljlugu

Avatar

Зочин 2019-06-02 202.9.44.96

Dald kolonchlol lyibar byyrai ornyydig muljix muljlugu

Avatar

Зочин 2019-06-02 202.9.44.96

Dald kolonchlol lyibar byyrai ornyydig muljix muljlugu

Avatar

иргэн 2019-06-02 66.181.180.97

ter yank ruugaa tonil gudamjind signalaa balbasan nohoi negeer tsuurnu

Avatar

Зочин 2019-06-02 202.9.43.17

Гоедоо америкийн виз мэдуулэхдээ бичсэн комментуудаа аваачиж огоод улс торийн орогнол авнаа

Avatar

Зочин 2019-06-02 70.71.250.119

ha ha zov l sanaa baina

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж