Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төв нээгдэв | News.MN

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төв нээгдэв

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төв нээгдэв

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төв нээгдэв

Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв” өчигдөр (2019.06.01) нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан оролцжээ. Энэхүү хөгжлийн төв нь БНХАУ-ын Засгийн газрын 35 сая орчим ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалтаар баригдсан байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийн барилгын шийдэл, суурилуулсан тоног төхөөрөмж, техник хэрэгсэл зэргийг үзэж танилцсаныхаа дараа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Олон улсын стандартад нийцсэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан анхны сэргээн засах хөгжлийн төв өнөөдөр нээлтээ хийж байна. Дотроо хэвтэн эмчлүүлэх, бүх төрлийн усан эмчилгээ, хөдөлгөөнт эмчилгээ гээд олон төрлийн сэргээн засах эмчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлсэн байна.

Мөн 180 гаруй мэргэжлийн эмч, ажилтантай анхны жишиг хөгжлийн төв болж байгаагаараа онцлогтой юм. Цаашдаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан спорт цогцолбор болон мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн барилгын ажлыг эхлүүлнэ. Мөн зургаан аймагт ийм жишиг төвүүд баригдана. Энд хамгийн чухал анхаарах ёстой зүйл бол мэргэжлийн эмч, сувилагч, сэтгэл зүйч гээд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй тулж ажиллах боловсон хүчний асуудал юм” гэжээ.

Шинээр нээгдсэн энэхүү төв нь 250 өвчтөн хүлээн авах ортой, мөн тооны хүүхдэд гадуур амбулатори эмчилгээ үзүүлэх хүчин чадалтай юм байна. Тус төв нь хүлээн авах тасаг, нөхөн сэргээлтийн тасагтай төдийгүй нөхөн сэргээлтийн сургалтын төвтэй аж. Өдөрт 500 хүүхдийг эцэг, эх, асран хамгаалагчийн хамт сэргээн засах эмчилгээ, сургалтад хамруулах боломжтой юм байна.

Мөн тус төвд хөдөө орон нутаг, алслагдсан дүүргээс ирсэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд эцэг, эхийн хамтаар 14-21 хоногоор хэвтэн эмчлүүлэх боломжтой аж. Түүнчлэн нарийн багажийн шинжилгээ, оношлогоо, сэргээн засах хөдөлгөөн засал, ахуй засал, хэл заслын эмчилгээ, шаардлагатай туслах хэрэгсэл буюу протез, ортопед хийлгэн авах зэрэг олон үйлчилгээ авах боломжтой юм байна.

Х.БОЛОР

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-06-02 49.0.212.121

Бүх мэдээ нь адилхан. Нарийн мэдээлэл алга, бүгл л утасдаад эсвэл агаар бохирдуулаад давхиад байж дээ. Өдий болтол тасаг нэгжийнхээ мэдээлэлийг тавих нь яадаг юм бэ

Avatar

ИРГЭН 2019-06-02 66.181.164.222

Харин тиймээ мэргэжлийн боловсон хүчнийг нь олж тавиарай даа. Нам дагасан барилгачин барималчин, сэтгүүлч, ах дүү, нууц амрагуудаа аваачаад тавиад тэгээд унагаана шүү.

Avatar

Зочин 2019-06-02 64.119.20.137

Эмч хүнээр дарга тавиараа нам харгалзахгүй

Avatar

Зочин 2019-06-02 64.119.20.137

Даргаар нь олон жил хүүхдийн эмч хийсэн мэрэгжилийн хүн тавиж үзээрэй дээ эмч л хүн болгоорой хэн нэг хүний үгүй бол нэг намын хүн тавихгүй шүү тэгээд л хамаатан танил намын гээд л бөөн хов ярьж хагардуулсан хог шаараар битгий дүүргэчихээрээ дээ гуйч байна ард түмэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж